Хятадад тэрбумтныг цаазлав
Лю Хань
2015.02.09

Хятадад тэрбумтныг цаазлав

Хятадын шүүхийн шийдвэрээр тэрбумтан Лю Ханийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт толгойлж, аллага үйлдсэн хэргээр цаазаар авчээ.  Хань нь Хятадын уул уурхайн томоохон компаниудын нэг  Hanlong Group-ийн эзэн байлаа. 

Шүүхийн шийдвэрт дурьдсанаар Хань гэгч нь 1993 оноос эхэлж Сычуань мужид гэмт хэргийн шинжтэй ажлууд хийх болжээ.  Ханийн бүлэг тус мужийн эдийн засгийн хэд хэдэн салбарт хууль бус хяналт тогтоож, үүгээрээ нийгэм, эдийн засгийн эмх журмыг зөрчиж асар их орлого хуримтлуулсан байна. 

Хэвлэлд бичсэнээр Лю Хань нэгэн үе Хятадын Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Чжоу Юнканы ууган хүүгийн туслахаар ажиллаж байв.  Чжоу Юнкан бол Хятадын түүхэн дэх хамгийн том авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан билээ. 

Лю Хань

Түүнчлэн Хубэй мужийн Ардын дээд шүүх Лю Ханий дөрвөн хамсаатныг цаазаар авах шийдвэр гаргажээ.  Ли Ханьтай холбоотой хэргээр нийтдээ 36 хүнийг шүүжээ. Тэднээс 5 хүнийг шүүхийн шийдвэрийн дараахан цаазлаж, өөр 5 хүнийг хоёр жилийн дараа цаазлахаар болжээ.  Мөн 4 хүнийг насаар нь хорьж, үлдсэн 22 хүнийг хугацааны хувьд харилцан адилгүй хорих ялаар шийтгэв.

Лю Ханьтай хамт түүний ах Лю Вэй, хамсаатан Тан Сяньбину, Чжан Дунхуа, Тянь Сяньвэй нарыг цаазлав. Ялыг гүйцэтгэхийн өмнө гэр бүлийнхэнтэй нь уулзуулжээ.