Уулзалтын үеэр УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан болон хэлэлцэж байгаа бие даасан хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуульУлсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын шийдвэрүүд 2015 оны төсөв Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоНомын сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол УлсАмерикийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр” "Монгол-Япон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" болон тун удахгүй өргөн баригдах хуулийн төслүүд хийгээд гишүүдийн одоо ажиллаж байгаа ажлын хэсэг, байнгын хороодын мэдээллийг иргэдэд танилцуулж санал солилцлоо.