УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2015.02.11

Архангай аймгийн Хайрхан сум спортын цогцолбортой боллоо

Архангай аймгийн Хайрхан сумыг анх байгуулахдаа хангайн бүсийн тэжээл бэлтгэх төв болгож байсан. Гэвч 1990-ээд оны эхэн үед сумын бүх барилга байгууламж хувьчлагдаж олон барилга орхигдож ашиглалтгүй хоцорсон. Энэ байгууламж нь мөн адил ашиглалтгүй орхигдсон. Энэхүү байгууламжийг сум орон нутгийн удирдлага болон аймгаас сонгогдсон гишүүд хамтарч 250 аад сая төгрөг ашиглаж шинэ спорт цогцолбор болгон нээлтээ хийгээд байна.

С.Эрдэнэ: Аймгууд дээр хүүхдийн паркуудыг бид өнгөрсөн 4 паркд хөрөнгө оруулалт хийсэн. Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр ажиллаж байна. Усан спортын сургалтын төвийн  хувьд мөн адил 4-н хөрөнгө оруулалт хийсэн Цаашдаа хүн амын эрүүл мэндэд хөрөнгө оруулсан үйл ажиллагааг хийнэ гэж харж байгаа.

759