Хэсгийн ахлагч нарыг хэдий болтол “хаях” вэ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.02.11

Хэсгийн ахлагч нарыг хэдий болтол “хаях” вэ

УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймагт ажиллахдаа шинээр байгуулагдсан Даваат, Шанд, Яргуйт багийн байраар орж, үйл ажиллагаатай танилцсан.

Шанд багийнхан нутаг дэвсгэр нь намгархаг хөрстэй тул хавар, зундаа үерт автаж, хүнд байдалд оршин суудгаа хэлж байсан.Тиймээс улс, орон нутгийн төсвөөр үерийн далан барих ёстой гэж байлаа. Харин нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг ихээр гардаг тул гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулахыг Яргуйтыниргэд хүссэн.

Өрх тусгаарлаад удаагүй Даваат, Шанд багийн удирдлагууд “Дэлхийн зөн” байгууллагын байранд төрийн ажлыг залгуулж байгаа бол Яргуйт багийнхан хувь хүний байшинд сарын 170 мянган төгрөгийн түрээс төлөн үйл ажиллагаа явуулж байна. Тэд Цагаанчулуут багт байх төр, захиргааны гуравдугаар байр шиг нэгдсэн байртай болохыг хүсэж буйгаа уламжилсан юм.

Тэгсэн атал хэсгийн ахлагч нарыг ийн гаргуунд нь хаяж байгаад тэд гомдолтой байгаа нь илт байсан юм. Ийм байдлаар 15 жилийн нүүр үзсэн хүн ч тэнд байлаа.

Тэрхүү дөрвөн давхар нэгдсэн байранд Цагаанчулуут, Рашаант, Уртын гол, Наран баг болон банк, үүрэн холбоо, хууль зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр зуучлал, татвар, иргэний бүртгэл, газрын харилцаа, ТҮЦ машин, эмнэлэг, цагдаа гэхчилэн төрийн хийгээд хувийн үйлчилгээ цөм бүрэн аж.

Тус байрыг ашиглалтад оруулаад жил гаруй болж байгаа бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан иймэрхүү байртай болох нь энэ жилийн хувьд мөрөөдөл болохыг эрхэм гишүүн нуугаагүй.

Энэ үеэр хэсгийн ахлагч нарын урамшуулал бага, ажилласан жил тооцуулах боломжгүйн дээр нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөх хуулийн зохицуулалт байдгүйг учирлаж байсан. Тэд сард 88 мянган төгрөгийн урамшуулал авдаг аж.

Хэдийгээр сайн дураар ажилладаг гэж буй ч төр, захиргааны анхан шатны нэгжид ачааллын хүндийг үүрдэг хэсгийн ахлагч гэх хүмүүсгүйгээр багийн ажил урагшлах нь битгий хэл ганц ч алхахгүйг хаана хаанаа ойлгодог. Тэгсэн атал хэсгийн ахлагч нарыг ийн гаргуунд нь хаяж байгаад тэд гомдолтой байгаа нь илт байсан юм. Ийм байдлаар 15 жилийн нүүр үзсэн хүн ч тэнд байлаа.

Тус аймгийн багуудад нийт 88 хэсгийн ахлагч ажиллаж байгаагийн 14 нь л эрэгтэй гэнэ. Нөгөө талаас баг өөрийн гэсэн төсөвгүй, Багийн хөгжлийн сангаас жилдээ нэг сая төгрөгөөр санхүүждэг нь огт хүрэлцдэггүйг хэлэв. Гэтэл Орхон аймгийн нэг баг 3000-аас доош- гүй буюу нэг сумтай дүйцэх хэмжээний хүн амтай. Хуулиар хүн амын тооноос үл хамааран сум, багийн статусын зааг, ялгаа асар их байгаагаас лав л эрдэнэтийнхэн хохирч байна.

Үүнтэй холбоотойгоор Эрдэнэтийг хот болгох, Орхон аймгийн төв Баян-Өндөр сумыг олигтой дэмжиж чадахгүй бол задалж, жижиглэх хэрэгтэй гэсэн саналыг олон хүн хэлж байсан юм. Нөгөө талаас багт төрийн үйлчилгээг хүргэгч сайн дурын хэсгийн ахлагч, цалин авдаг Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч гэсэн дөрвөн хүн орхигдож дээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Түүнчлэн тэтгэврийн зээлийн хүү маш өндөр байгааг иргэд хэлж байсан. Энэ тухайд О.Содбипэг гишүүн судалж, хуулийн төсөл санаачилж буйгаа дуулгасан юм. Ер нь иргэдийн амьжиргаа дордож байгааг хүн бүр хэлж байна.