УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэтийнхээ хүүхдүүдийг баярлууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн О. Содбилэг Эрдэнэтийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн дунд Миний сайхан эрдэнэт хот сэдэвт гар зургийн уралдаан, Миний сайхан ээж сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан.
Ингэхдээ 1-5-р ангийн сурагчдийг гар зургаар уралдуулсан бол, 6-8-р анги, 9-11-р ангийн сурагчдийг Миний сайхан ээж сэдвийн хүрээнд эссэ бичлэгээр хооронд нь өрсөлдүүлж шагнаж урамшуулсан юм. Мөн уралдаанд анги хамт олноо удирдаж идэвхитэй оролцсон бага, дунд, ахлах ангиудаас гурван шилдэг анги шалгаруулж шилдэг анги, шилдэг багш нарт Дэлл брэндийн нөтбүүк, проектор, 32 инчийн ЛСД телевизороор шагнаж урамшуулжээ. Түүнчлэн уралдаанд оролцогчидоос ангилал бүрээс шилдэг 10 хүүхдийг шалгаруулж, нэг, хоёр дугаар байр гэж ялгалгүйгээр нийт 30 сурагчид унадаг дугуй, скейт бэлэглэж, авъяасыг нь урмаар тэтгэсэн байна.
О.Содбилэг цаашид энэхүү уралдаанаа уламжлал болгон зохион байгуулна хэмээн хэлж байсан.
Эх үрсийн баярын бэлэг гээд шуудхан ууттай бэлэг сэлт хавтгайруулан тараачихаагүй, уралдаан зарлаж, хүүхдийн авъяас билэгийг дэмжин ажилласан О.Содбилэг гишүүнд эцэг эхчүүд төдийгүй, хүүхдүүд тун ч их баярлаж байсан нь шагнал гардуулах арга хэмжээний үеэр харагдаж байсан. Мөн шагналд өгч байсан Унадаг дугуй, нөтбүүк, проектор зэрэг нь ёстой л нүдээ олсон хүүхдэд, багш нарын ажлын хэрэгцээнд нэн чухал хэрэгцээтэй зүйлс байсан нь энэ арга хэмжээг улам ч их чимж байсан юм. Хүүхдүүдийн баярлаж хөөрч байсан царайг харсан их хурлын гишүүн О.Содбилэг цаашид энэхүү уралдаанаа уламжлал болгон зохион байгуулна хэмээн хэлж байсан.