О.Баасанхүү дахин бэлэг тараана
О.Баасанхүү жил бүр эмзэг бүлгийн иргэд, хүүхдүүдэд бэлэг, хоол хүнсний зүйл тараадаг уламжлалтай. с
2015.02.17

О.Баасанхүү дахин бэлэг тараана

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү жил бүр эмзэг бүлгийн иргэд, хүүхдүүдэд бэлэг, хоол хүнсний зүйл тараадаг уламжлалтай.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос бэлгүүдээ тарааж эхэлдэг.  Ингэхдээ хорооноос тодорхойлсон нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдийг сонгож хэрэгтэй зүйлсийг нь өгдөг болоод удаж буй. Түүний өгсөн хоол хүнс, бэлэг сэлт тухайн иргэдийн амьдралд хэрэг болоод зогсохгүй тэдэнд урам эрч хүчийг өгч байгааг иргэдийн зүгээс хэлж байгаа. Тэгвэл энэ удаад сар шинийн зарим хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэж байгаа аж.

Тэрбээр өнөөдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 30 орчим иргэдэд сар шинийн хэвийн боов, сүү, цагаан идээг нь гардуулж өгөх нь ээ.

Өмнө нь  тус хорооны өрхүүдэд 100 шуудай гурил, мөн тус хорооны 60-70 хүүхдэд 15 мянган төгрөгний тусламж үзүүлсэн билээ.

1163