УИХ-ын гишүүн, Хүнс Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Сар шинийн мэндчилгээ"
"Сар шинийн мэндчилгээ"
2015.02.17

УИХ-ын гишүүн, Хүнс Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Сар шинийн мэндчилгээ"

Монгол эх орныхоо дөрвөн зүг найман зовхист, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, үржил шимт хөрсөндөө алтан шаргал үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж байгаа нийт малчин, тариаланч түмэн олондоо Арвандолдугаар жарны “Согтууруулагч” хэмээх Модон хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байж, мал сүрэг нь өсөн төлжиж ашиг шим нь дээшлэн, тарьсан тариа будаа, ногоо нь үржин арвижихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өнгөрч буй Морин жилд Хүнс, хөдөө аж ахуйн салбар маань хөдөлмөр бүтээл өрнөсөн, ажил үйлс ундарсан, амжилт, үр дүн арвинтай жил болж, улс орны хэмжээнд хамгийн үр* бүтээлтэй салбар байж чадлаа. Эгэл даруухан, энгийн бүтээлч малчид, тариаланчид Та бүгдийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр улиран өнгөрч буй “Ялгуусан” хэмээх модон морин жилд Монгол улсын мал сүргийн тоо толгой түүхэндээ хамгийн олон буюу 51.9 сая болж өмнөх оныхоос 6.8 саяар өсөж, малчин өрхийн тоо сүүлийн есөн жил дараалан буурч байсан бол 149.7 мянга болж өмнөх оныхоос 4.4 мянгаар нэмэгдсэн, улсын хэмжээгээр нийт 518.7 мянган тонн үр тариа, төмс, хүнсний ногоо хураан авч, нэгжээс авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн хөгжүүлсэн 55 жилийн түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлсэн энэхүү амжилтыг Та бүхэндээ дуулгахдаа миний бие баяртай байна.

Энэ сайхан үр дүн, амжилт бүтээлийг буй болгосон малчин тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, хоршоологчид болон бидэнтэй хамтран ажилладаг гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрийн газрууд, эрдэмтэн мэргэд Та бүхэндээ өнгөрч буй Морин жилд гаргасан их амжилтын буухиагаа улам бататгаж, хүн ардаа эх орондоо бий болгосон эрүүл, экологийн цэвэр хүнсээр хангаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.