Эмэгтэй гишүүд талийгаач охинд эмгэнэл илэрхийллээ
Эмгэнэл илэрхийллээ
2015.02.26

Эмэгтэй гишүүд талийгаач охинд эмгэнэл илэрхийллээ

4 настай бяцхан охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байна. Уг хэргийн сэжигтэн болох охины төрсөн эцэг болон хойд эх нар одоогоор ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид хоригдож байгаа гэдгийг цагдаагийн байгууллагынхан мэдээлсэн билээ. Нийгэмд айдас төрүүлсэн энэ хэргийн талаар хүн бүр өөр өөрийн бодлоо илэрхийлж, харамсалтайгаар  хорвоогоос буцсан бяцхан охины төлөө хүн бүр зул асаан, эмгэнэл илэрхийлж байгаа. Тэгвэл УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг ч мөн эмгэнэл илэрхийлжээ.

Дэлхий дахинд сая сая эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн улмаас тарчлан зовж байна. Тэдний хамгийн ойр дотно хүмүүс болох нөхөр, найз залуу, өмнөх буюу одоогийн хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэл үйлдэж, хамт олон, гэр бүл, үр хүүхэд бие махбодь, сэтгэл санааны ноцтой үр дагаврыг амссаар байна.

Хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьд явах, ялгаварлан гадуурхалт, айдас, дарамт, хүчирхийлэл, эрүүдэн шүүлтээс ангид, эрх чөлөөтэй амьдралыг зөрчдөг.Дээр дурдсан эрх, эрх чөлөө нь олон улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан ч гэр бүлийн хүчирхийлэл нь дэлхий нийтэд тулгамдсан түгээмэл асуудал болсоор байна.

Монгол улсад ч энэ гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, аймшигт хэрэг гарсаар байгаа нь Энэ асуудалд хойшлуулашгүй арга хэмжээ авах шаардлагатай болсныг анхааруулж байна. УИХ дахь эмэгтэй гишүүд бид охид эмэгтэйчүүд бяцхан үр хүүхдүүдийнхээ төлөө үргэлжийн мөнх цаг, минут, секунд бүр сэтгэл өвдөн шаналан суудаг билээ.

Бид эмэгтэйчүүд үр хүүхдүүдийнхээ төлөө тэдгээрийн сайн сайхан гэрэл гэгээтэй амьдралын төлөө бүхий л зүйлээ дайчлан, хийх ажлуудаа хэзээ ч зогсоохгүй ажиллана.

Аймшигтай хүчирхийллийн улмаас амь насаа алдсан бяцхан охины өмнөөс маш их харамсаж байна. Бас уйлж байна.

Бид нэг бяцхан иргэнээ аймшигтайгаар алдлаа… Гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье.