БШУЯ-ын сайд Л.Гантөмөр
2015.03.07

Л.Гантөмөр: Төрийн өмчийн сургуулиудын хувьчлал энэ Засгийн газрын үед явагдахгүй

Засгийн газар зарим төрийн өмчийн их сургуулийг хувьчлах  гэж байна гэсэн мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан БШУЯ-ын сайд тайлбар өгсөн байна.

Засгийн газрын шийдвэрээр МУИС, ШУТИС, ЭМШУИС-уудийг  хувьчлах гэж байна гэсэн мэдээлэл зарим сайтуудаар болон цахим сүлжээгээр цацагдах болсон энэ бол ташаа мэдээлэл болохыг салбарын сайд онцолж байна.

БШУЯ-ын сайд Л.Гантөмөр: Дээд боловсролынхоо хууль, бусад хууль тогтоомжинд өөрчлөлт оруулаад явья гэсэн ийм саналуудыг УИХ-д оруулсан байгаа.

Үүнийг зарим гишүүд иргэд зарим сургалтын байгууллагын ажилтнууд буруу ойлгож мушгин гуйвуулж ингэж хандаж байгаад харамсаж байна. Ахин хэлье төрийн өмчийн сургуулиудын хувьд хувьчлал энэ Засгийн газрын үед явагдахгүй.