“Хан-Уул” дүүргийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн ээжүүд цуглалаа
“Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2015.03.09

“Хан-Уул” дүүргийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн ээжүүд цуглалаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өнөөдөр  “Хан-Уул” дүүргийн Соёлын ордонд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн эмэгтэйчүүдээ хүлээн авлаа.

Уг баярын үйл ажиллагаанд  “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон “Хан-Уул” дүүргийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн  н.Хандсүрэн, “Хан-Уул” дүүргийн II хорооны Засаг дарга Ч.Нарантуяа  нар оролцсон юм.

“Бид хамтдаа чадна” уриатай энэхүү баярын үйл ажиллагаанд урлаг соёлын олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж эмэгтэйчүүдээ баярлууллаа.