Чингэлтэй дүүргийн XVII хорооны гишүүн
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ.
2015.03.17

Чингэлтэй дүүргийн XVII хорооны гишүүн

Парламентын тогоонд хоёр жил гаруй хугацаанд ажилласан, эзэндээ үнэнч нэр зүүдэг гишүүн бол З.Баянсэлэнгэ.

Бас түүний нэрийг дагаж явдаг нэг сэдэв бол гэр хороололд амьдардаг ганц УИХ-ын гишүүн. Тэрбээр үүнийгээ ил цагаан зарладаг бөгөөд цахим ертөнцөд галаа түлж буй зургийг байршуулж, үүнийгээ бататгаж байсан удаатай.

Харин сүүлийн үед түүнийг Зайсангийн аманд үнэтэй хаусанд тухлах болсон тухай чих дэлсэх болов.Энэ мэдээлэл цацагдахтай зэрэгцэн нэг хэсэг нь УИХ-ын гишүүн энэ зэргийн амьдарч, нөгөө торгонд хөлбөрөх нь гэдэг шиг болох нь зүйн хэрэг гэж байхад нөгөө хэсэг нь төрийн мөнгөнөөс л хумсалсан мэтээр санал сэтгэгдлээ бичиж байсан. Харин З.Баянсэлэнгэ гишүүн үүнд хариулт өгөх үүднээс гэрийн хаяг болон бусад дагалдах мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж ил болгосон байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа аж.