Салбар бүрээс боломжийг эрэлхийлж байна
Манай улсад том жижиг нийлсэн 3800 гаруй гол мөрөн байдаг. Хэрвээ эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нь ашиглаж чадвал жилдээ 56 тэрбум квадрат цахилгаан гаргах нөөцтэй гэж үзэж байна.
Эндээс харвал Монголчууд бидэнд асар их нөөц бололцоо байгаа юм. Эдгээр нөөцөө ашиглаж эдийн засгийн хямралыг даван туулах боломжийг салбар бүрт эрэлхийлж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр болсон хэлэлцүүлэг юм.
Эрдэмтэн судлаачдаас эхлээд төр засгийнхан бизнес эрхлэгчид нэгэн ширээний ард сууж хэлэлцүүлэг өрнүүллээ.Эрдэмтэн судлаач нар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Сангийн яамны сайд Ж.Эрдэнэбат: Энэ удаагийн эдийн засгийн хүндрэлтэй байдал бол үндсэндээ гаднаас хамааралтай бус зөвхөн дотоодын бодлогын шинж чанартай үйл ажиллагаануудаас хамааралтай бий болсон гэж үзэж байгаа. Валютын ханш, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны өөрчлөлт эдийн засагт томоохон хэмжээний хүндрэлийг учруулж байна.