Г.Баярсайхан асрагч хийж явснаараа гайхуулав
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.03.19

Г.Баярсайхан асрагч хийж явснаараа гайхуулав

Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдөртэй холбогдуулан эрчүүд энхийн манаанд зогсож явсанаа дурсаж, найз нөхдөдөө баярхах нэгэн олон байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан эрүүл энхийн манаанд зогсож явснаараа гишүүдэд гайхуулаад амжжээ. Тэрээр 1988 онд аравдугаар ангиа төгсөөд ЭНЭШТ-ийн Нярайн тасагт асрагч хийж байжээ.

Энэ тухайгаа Г.Баярсайхан гишүүн “Тэр үед анагаахад элссэн оюутан эмнэлэгт тодорхой хугацаагаар асрагч хийх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм. Тэгээд 1988 онд аравдугаар ангиа төгсчихөөд ЭНЭШТ-ийн Нярайн тасагт асрагч хийсэн. Тэр үед төрөлт ч их байж. Нярай хүүхэд өлгийднө, хэдэн зуун даавууг нь цэвэрлэх гээд ажил их байсан. Дадлага хийж байсан оюутнуудаас нярай хүүхдэд тариа хийдэг нь ховор. Сувилагч нар маань ачааллаа дийлэхгүй болохоор надаар тариа хүртэл хийлгэдэг байлаа шүү дээ. Эрүүл энхийн манаанд шал угааж, асрагч хийж эхэлсэн” хэмээн дурсжээ. Тэрээр УИХ-д эмч мэргэжилтэй цорын ганц гишүүн юм.