Ерөнхийлөгчийн шийдвэр Буруу юу, зөв үү
“Саусгоби сэндс” компани
2015.03.19

Ерөнхийлөгчийн шийдвэр Буруу юу, зөв үү

“Саусгоби сэндс” компанийг удирдаж байхдаа 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хиларион В.Кажукот нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 26-нд уучлал үзүүлсэн.

Ерөнхийлогч Ц.Элбэгдоржийн энэ уйлдлийг Үндсэн хуулъ зөрчсөн гэж үзэж, иргэн Б.Энхбаяр болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн Үндсэн хуулын цэцэдхандаад бакна. Жастин Капла “Саусгоби сэндс' котпанийн гуйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол Хиларион В.Кажукот санхүүгийн ерөнхий менежер, Кристобал ЖДэвид санхүү нягтлан бодох бүртгэлийн. ерөнхий менежер байсан юм. Тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах нь зое, буруу хэлгээн тэтгэлцэж байв. Харин өдгөө Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нъ зөв. буруу гэж гаргаж байна. Ингээд зарим улстөрчийн энэ  талаарх байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Давж заалдах хугацаа дууссаны дараа уучлал үзүүлсэн

Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. Үүнийг хуульчилж өгсөн. Эрхийнхээ дагуу Жастин Капла болон хамтрагчдад нь уучлал үзүүлсэн. Тэднийг уучилснаар 35 тэрбум төгрөгийн татвараа авч чадахгүй нь гэж ярьж байгаа. Татвараа төлүүлэх асуудал дээр “Саусгоби сэндс” гэх хуулийн этгээдтэй маргаан үүсгээд явна. Харин энэ компанийг удирдаж байсан хувь хүмүүсийн үйлдсэн хэрэг тусдаа асуудал юм.

Ял шийтгүүлсэн хүмүүс уучлал хүсэх эрхтэй. Эрхийнхээ дагуу уучлал хүссэн. Тэгээд уучлал үзүүлэх эрх бүхий субьект нь хүсэлтийг зөвшөөрсөн. Дөнгөж анхан шатны шүүхээс ял шийтгэхэд нь л уучиллаа, давж заалдах эрхийг эдлүүлээгүй гэж шүүмжилж байгаа. Жастин Капла нар давж заалдах хугацаагаа дууссаны дараа уучлахыг хүссэн өргөдлөө бичсэн гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай ерөнхийлөгч бүдүүлэг хүн

Үндсэн хуульд шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй гэж заасан байгаа. Түүнчлэн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдвал өмнөх шийдвэр түдгэлздэг процесстой. Жастин Капла нар давж заалдахаа мэдэж байсан. Тэд өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгч “Бид гэм буруугаа хүлээж байна. Давж заалдахгүй” гэсэн ам өчиг бичүүлж авч уучилчихаад, түүндээ хөнгөмсгөөр найдаж байгаа. Манай Ерөнхийлөгч ийм бүдүүлэг зантай хүн. Ингэж болохгүй.

Шүүхийн процесс дундуур орсноороо Монгол Улсын Ерөнхийлөгч ноцтой алдаа гаргалаа. Би Ц.Элбэгдорж гэдэг хүн гэхээсээ илүү, түүнд зөвлөж байгаа хуулийн мэргэжилтнүүд том алддаа гэж харж байна. Ер нь энэ хэрэг явдал гадаадын хөрөнгө оруулалттай огт хамаагүй. Би АНУ-ын Элчин сайдын яамныхантай уулзаад “Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, Жастин Каплаг шийтгэсэн шийдвэр хоёр ямар хамааралтай юм бэ” гэж асуусан.

Тэд “Хувь хүмүүсийн үзэл бодол Засгийн газрын бодлого өөр. Тиймээс ямар ч хамааралгүй” гэж хариулсан. Тухайн улсын шүүх байгууллагыг давсны дараа л хэрэг маргааныг олон улсын  түвшинд ярьдаг. Олон улсын ямар ч байгууллага тусгаар улсын шүүхийн процесст нөлөөлөх гэж оролддоггүй. Харин иргэнийхээ эрхийг хамгаалах мэдэгдэл хийж болдог. Иргэд нь хар тамхи зөөсөн хэргээр Индонезид шүүгдэхэд Австралийн Засгийн газар амьд үлдээж өгөөч гэж гуйсан. Түүнээс биш, танай шүүх буруу ажилладаг, муу шийдвэр гаргадаг гэж ярихгүй байгаа биз. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гараар шүүх засаглалын эрх мэдлийг үгүйсгэсэн. Энэ бол маш ноцтой үйлдэл гэдгийг хэлэх байна.