Техникээ бүрэн шинэчлэхэд 300 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй
Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.25

Техникээ бүрэн шинэчлэхэд 300 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй

Дээрх асуудалтай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Б.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Онцгой  байдлын байгууллага төсөв хөрөнгө хомс гэдэг. Ер нь, гамшиг ослын үед хэрэглэх төсөв гэж хэдэн төгрөг төсөвлөдөг юм бэ. Мөн гарт барих багаж хэрэгсэл муутай гэдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Саяхан Монгол Улсын Шадар сайд хөрөнгө оруулалтын чиглэлээр ялангуяа аврах ажиллагаанд хэрэглэх машин, техник болон эхний ээлжинд хэрэгтэй байгаа багаж хэрэгслийг шийдэхээр УИХ-аар 24 тэрбум төгрөг тусгасан. Ер нь онцгой байдлын газар техникээ бүрэн шинэчлэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Жилийн жилд бололцооныхоо хэрээр хөрөнгө оруулалт багаж тоног төхөөрөмжөө шинэчилж байна.

Мөн улсын хөрөнгө оруулалтаас гадна олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж машин тоног төхөөрөмжөө шинэчилдэг. Тухайлбал, Австри улсын Засгийн газрын буцалтгуй тусламжаар удахгүй таван сая еврогийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүгээр машин техникээ шинэчилнэ. Үндсэндээ онцгой байдлын албанд 40 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

-Тэгвэл тоног төхөөрөмжөөс гадна ажиллах хүч, боловсон хүчний хүрэлцээ хэр байна вэ?

Манай газар бол ажиллах хүчний асар их нөөцтэй. Боловсон хүчин дутаж байна гэсэн асуудал бараг гардаггүй. Нийт 4000 гаруй албан хаагч энэ салбарт хүчин зүтгэж байдаг. Нэгж бүрт гамшгийн нөхцөл байдал үүсэхэд хүрч ажиллах бололцоо бий.

-Говийн чоно сургалт өмнө нь ямар чиглэлээр зохион байгуулагдаж байсан юм бэ. Энэ удаа бол газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа юм байна?

Өмнөх жилүүдэд төмөр замд тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах ажиллагаа, уул уурхай ялан^яа бичил уурхайн салбарт тохиолдож болзошгүй гамшгийг арилгах ажиллагааг зохион байгуулсан. Сургалтыг уламжлал болгон зохион байгуулж байна. Үүнийг цаашдаа жил бүр зохион байгуулна.

Тодорхой чиглэл тус бүрээр зохион байгуулна Онцгой байдлын албан хаагчдад танхимын сургалтаас гадна бодит нөхцөл байдалд дуурайлган үзүүлэх дадлага сургалттай хослуулан явуулж байгаа нь илүү үр дүн авчрах байх. Энэ бол манай улсын гамшгаас хамгаалахад бэлэн байдалд ажиллах сургуулилт юм.