УИХ-ын гишүүд Ажилдаа хэлэлцүүлэгт оролцлоо
2015.03.20

ETV телевизийн “Ажилдаа” хэлэлцүүлэг "Монгол цэргийн баяр"

ETV телевизийн “Ажилдаа” хэлэлцүүлэгт  оролцлоо.  УИХ гишүүн С.Ганбаатар,  УИХ гишүүн  Д.Ганбат, УИХ гишүүн  Д.Арвин , УИХ гишүүн Г.Баярсайхан нар оролцлоо.

Энэ удаагийн дугаар маань Монгол цэргийн өдөрт зориулан явагдаж байна. Ер нь Монгол цэргийн баярын утга учрыг та бүхэн юу гэж ойлгодог вэ ? Өнөөдөр нийт олон энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Зарим нь цэргийн алба хаагаагүй хирнээ энэ баярыг тэмдэглэж байна гэж буруутгадаг. Энэ баярын утга учрын талаар ярилцъя ?

УИХ гишүүн С.Ганбаатар: Монголчуудын баярын цаад мөн чанар бол Өнөөдрийн бидний тусгаар тогтнол гэж чин сэтгэлдээ талархаж баярлаж нандигнаж хадгалж явдаг. Энэ үнэт зүйлээ тунхаглаж  түүний төлөө маш олон зоригт Монголын өвөг дээдэс маань амьдралаа, амь насаа зориулсан байдаг энийг л хүндэтгэж талархаж бататгаж хойч үедээ хатуу сануулсан хүмүүжлийн томоохон арга хэмжээ болох ёстой дээр нь нэмээд өнөөдөр хил дээр хилээ манаж байгаа олон олон хилийн цэргийн алба хаагчид байна. Манай арми байна. Хүчний байгууллагын нөр их хөдөлмөрийг бас бид харж байх ёстой.

Таны хувьд цэрэг армийн газар ажиллаж байсан Дэд хурандаа цолтой УИХ-ын цорын ганц эмэгтэй гишүүн энэ утгаараа манай хэлэлцүүлэгт та бас оролцож байгаа нь хүндэтгэлтэй байна.. Та энэ баярын утга учрыг юу гэж үнэлдэг вэ ?

УИХ гишүүн  Д.Арвин: Би Монгол Цэргийн албыг маш эрт дээр үе Эзэн Чингис хааны улс байгуулагдсанаас хойш өнөөдөр хүртэл Монголын цэргийн алба үе дамжин хөгжиж байгаа гэж үзэж явдаг. Энэ бол маш олон зуун жил Цэргийн алба Монголчуудын сэтгэл санааны гүнд байсан гэж боддог. Цэргийн алба гэдэг бол зөвхөн өнөөдрийн мөрдөстэй хүний хийх ажил биш төрийн болон бүх ард түмний хэрэгжүүлэх алба гэж боддог.

Д.Ганбат гишүүний хувьд бол УИХ-ын гишүүдийн хувьд гурван жилийн цэргийн албыг Зүүнбаянд  хаагаад ирсэн гэх түүхийг дөнгөж сая бид ярилцаад сууж байлаа. Өнөөдөр цэрэг хувцастайгаа манай студид ирсэн байна. Танд бас баярын мэнд хүргэе. Энэ баярын талаар өөрийн бодлоо хуваалцана уу ?

УИХ гишүүн  Д.Ганбат: Баярлалаа. Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр болж байна. Үе үеүүдэд Монголын ардын Армид алба хааж байсан аавын хөвгүүд, ээжийн охидууддаа баярын мэндийг дэвшүүлье. Монгол цэрэг бол дэлхийн түүхэнд үлдсэн түүхийг бичилцэж байсан ийм цэргүүд юм. Өнөөдөр би яагаад ийм хувцастай ирсэн юм  гэхлээр Би өөрөө Монголын ардын Армид 1979 онд Байлдагч цолтой алба хааж байсан. Тэрийн үеийн байлдагч богон ийм байлаа. Энэ богон бол Монголын далбай юм.Төрийнхөө далбааг цэргийнхээ мөрөнд зүүлгэж байдаг.Ийм орон бол ганцхан Монгол улс байдаг.Үүгээрээ би бахархаж байна.

УИХ гишүүн Г.Баярсайхан: Монгол цэргийн баярын өдөр Нийт Монголчууддаа Чингэлтэйчүүддээ энэ баярын өдрийн мэндийг хүргэе.Миний хувьд бол энэ өдөрт бол их ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл Монголын Арми гурван сая хүнтэй манай арми бол алба хаагчдынхаа тоогоор бол хамгийн бага нь гэхдээ бид ямар уламжлалыг хадгалж байгаа Монголын арми гэж санаж явах хэрэгтэй. Хүн төрлөхтөнд байсан хамгийн хүчирхэг армийн баярын өдөр юм. Бид үеийн үед энэ баяраа тэмдэглээд явах ёстой гэж боддог

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?