Эрүүл мэнд спортын яамны сайд Г.Шийлэгдамба
2015.03.27

Нэн тэргүүнд 2,3 тэрбум төгрөг шаардлагатай байна

2015 онд эрүүл мэндийн салбар мөнгөгүй болсон талаар бид мэдээллэж байсан. Салбарыг толгойлж буй Эрүүл мэнд спортын яамны сайд Г.Шийлэгдамбаас Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Ялангуяа эмнэлгийн төсөв багассанаас болж эмнэлгүүд хэрэгцээт эмгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа асуудлыг шийдэх арга зам бий юу гэсэн асуудалд хариулт авлаа.

Нийслэлийн эмийн төсвийг 28 хувиар танасан. Үүнээс болоод долоон сараас эм тарианы хэрэгцээний нөөц байхгүй болж байгаа юм. Улсаас даана гэсэн чихрийн болоод хавдарийн эмнүүд хагалгаанд орсны дараа өвчтөнд зайлшгүй өгөх шаардлагатай эмийн нөөц дуусаж байна. Эмгүй эмч өвчтөнөө эмчлэх боломж байхгүй. Эм, санхүүтэй холбоотой асуудлыг Эрүүл мэнд спортын яамны сайд Г.Шийлэгдамба Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Эрүүл мэнд спортын яамны сайд Г.Шийлэгдамба : Сангийн яам болон Өөр бусад газруудтай ярьж байгаад нэн тэргүүнд шаардлагатай 2,3 тэрбум төгрөгийн асуудлыг нэмж асуудал болгон тавьсан. Энийг Засгийн газарт ярьж цаашлаад тодотгол хийгдэхээр бол зохицуулах талаар ярьж байгаа.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?