Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх
“Олон улсын туршлага ба Монголын өнөөгийн байдал” хурал, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
2015.03.31

Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх

Компанийн засаглалын Үндэсний зөвлөлөөс санаачлан Олон улсын санхүүгийн корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба тэдгээрийн эрх” сэдвийн хүрээнд “Олон улсын туршлага ба Монголын өнөөгийн байдал” хурал, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэхүү хурал зохион байгуулах болсон учир нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол хөрөнгийн зах зээлд итгэх хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн итгэх итгэл алдарсантай холбоотой. Нөгөөтэйгүүр ХК-иуд сайн ажиллахгүй, ил тод мэдээллэхгүй, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой ажил хийхгүй байгаагаас хувьцаа худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх сонирхол буурсан.

Хувьцаа эзэмшигчид нь өөрсдийн эрх, үүргийг сайн мэддэггүйг, хувьцаат эзэмшиж байгаа компанийн талаархи мэдээлэл хомс, хувьцаа эзэмшигчдийн хуралд хэрхэн яаж оролцох талаар мэдээлэл хэрхэн олж авах, хуралд яаж оролцох зэрэг мэдээлэл, туршлага тааруу байдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

Хувьцаат компаниудын хувьд ч гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг Монголын хөрөнгийн биржийн сайт, хэвлэл мэдээллээр зар хүргэдэг боловч тэр бүр бүх хувьцаа эзэмшигчиддээ хүрч чадахгүйгээс хувьцаа эзэмшигчид хэрхэн яаж оролцохоо мэдэхгүй байх нь нийтлэг байна.

Хувьцаа эзэмшигчидтэй холбоотой тулгамдаж байгаа асуудал дийлэнхий компанийн хувьд байсаар байна. Үүнд:

  • Бүртгэлтэй хувьцаат компаниудын ихэнх нь ашиггүй ажилладаг, ашигтай ажилладаг компанийн тоо цөөн, ашгийн хэмжээ бага.
  • Хувьцаа эзэмшигчид эрхээ мэддэггүй, эрхийн хэрэгжилт муу
  • Том хувьцаа эзэмшигчид, ТУЗ, удирдлага нь компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн

эрх тэгш байдлыг хангуулахдаа тааруу            *

  • Хөрөнгийн зах зээлийг хянах зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон зохицуулагч нь мэдээ, тайланг цаг хугацаанд гүйцэтгэх, ирүүлэх тухай шаарддаг ч үүнийг хөрөнгийн зах ээлийг хөгжүүлэх хүчин зүйл: талаас нь ойлгож хэрэглэдэггүй.
  • Компаниуд ч хөрөнгө оруулагчид ч хөрөнгийн биржид бүртгэлтэй байхын давуу талыг ойлгодоггүйгээс ач холбогдол өгдөггүй.
  • Ногдол ашгийн татвар авч эхэлсэн нь ногдол ашиг тараах сонирхолыг бууруулж, зардлаа өсгөхөд чиглэж байдаг. ХК-ийн хувьд хөрөнгийн зах зээл дэх зохицуулалт нь ажиллагаа ихтэй, зардалтай байдаг

Иймд Компанийн засаглалын Үндэсний зөвлөлөөс дараахи арга хэмжээ авахаар ажиллаж байна. Үүнд:

  • 2015 онд зохион байгуулагдах Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг илүү чанартай зохион байгуулахад Хувьцаа эзэмшигчдийн оролцоог идэвхижүүлэх
  • Хувьцаа эзэмшигчдийн хуралд тэдгээрийн эрхийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгаа хийж үнэлэн олон нийтэд ил тод мэдээллэх
  • . Хувьцаат компаниудын засаглалын үнэлгээ хийж зэрэглэл тогтоож нийтэд мэдээллэх
  • Үндэсний зөвлөлийн www.governance.mn сайтаар ХК, ТӨХК, Банк, даатгал, ББСБ, ХЗХ болон бусад компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн болон нийтэд ил тод хүргэх засаглалтай холбоотой мэдээллийг онлайнаар хүргэх
  • Хувьцаат компанийн талаархи мэдээллийг олон нийтэд Нээлттэй, тогтмол хүргэх. Үүнд ХК-иудын үйл ажиллагаа, засаглалын талаар Gооdgovernance” ТВ-ийн нэвтрүүлэг хийх, Gооdgovernance” сэтгүүл

гаргаж хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчидэд тогтмол хүргэх, тогтолцоог сайжруулах арга хэмжээ авах

  • Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирч байгаа талаар санал асуулга, судалгаа хийж, санал гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

Иймд хувьцаа эзэмшигчдийг эрхээ хэрэгжүүлж хувьцаа эзэмшигчдийн хурал оролцож хөрөнгө оруулсан хувьцаат компанидаа хяналт, хариуцлагын механизмийг хэрэгжүүлж идэвхитэй хувьцаа эзэмшигч байж чадвал хөрөнгийн зах зээлээ хөрөнгө босгох хувьцаат компаниуд ч нэмэгдэж, илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бололцоо бий болно.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хэзээ болох талаархи мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn/conf/list  сайтаас олж үзэх боломжтой.