Газрын үнэд жишиг тогтоох хэрэгтэй
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр
2015.04.03

Газрын үнэд жишиг тогтоох хэрэгтэй

Нийслэлийн ерөнхий  төлөвлөгөөний газар, Барилга хото байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяртай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт бусад орнуудыдтай харьцуулахад хамаагүй хурдан байгаа гэдгийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл  хэлж байсан. Тэгэхээр төсөл хэрэгжиж байгаа үед иргэдэд ямар саад бэрхшээлүүд тулгарч байна вэ ?

Ер нь дахин төлөвлөлтийг явуулахад олон аргууд бий. Жишээ нь шууд орон сууц бариад тухайн иргэдийг орон сууцаар хангах. Ерөнхийд “Газар шинэчлэн зохион байгуулах” болон Хотыг дахин хөгжүүлэх” гэсэн үндсэн аргуудыг ашигладаг. Харин бид “Хотыг дахин хөгжүүлэх” гэсэн хувилбараар нь илүү дагнаж байгаа. Нөгөө нь буюу “Газар шинэчлэн зохион байгуулах” арга нь тухайн газрын эзэнтэй нь тохироод инженерийн шугам сүлжээ болон явган хүний замыг сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлснээр орчин тойрных нь өнгө үзэмж нь сайжруулдаг хэлбэр бий.

Гэхдээ бид энэ бодлогоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөхгүй бол жаахан хүндрэлүүд эхнээсээ гарч байна. 

Ингэснээр иргэд өөрийн хөрөнгөөр хувьдаа таарсан амьны орон сууцтай болох боломжтой. Гэхдээ энэ нь иргэдийн санаачлага муу байгаагаас жаахан удаашралтай байгаа учраас тухайн газарт барилгын компаниуд иргэдтэй тохироод орон сууцан хорооллуудыг барьж байна.

Гэхдээ бид энэ бодлогоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөхгүй бол жаахан хүндрэлүүд эхнээсээ гарч байна. Жишээ нь инженерийн шугам сүлжээ нь бүрэн хангагдаагүй барилгууд баригдаж, айл өрхүүдийг газрыг хэтэрхий үнэгүйдүүлэх тохиолдлууд байгаа. “Чи газраа хоёр өрөө байраар соль, эсвэл өөр компани газрыг чинь авахгүй” гээд ард иргэдийг шахдаг асуудлууд хувийн компаниуд дээр илэрдэг.

Өөр нэг нь барилгын компани аль нэг айлын газрыг тойруулж ухчихаад “Чи хурдан газраа чөлөөлж өгөхгүй бол газар чинь барилгын суурьт орох гээд байна” гэх шаардлагуудыг тавьдаг. Эсвэл согтуу хүмүүсээр зодуулж, дарамтлах тохиолдлууд ч бий.  Харин Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдийг эрхийг хамгаалалж, хувийн хэвшлийн компаниудыг цэгцлэх үүднээс “Гэр хорооллыг дахин төлөвлөх” журмандаа нэлээд хэдэн өөрчлөлтүүдыг оруулж байгаа.

-Тэгвэл эсрэгээр компаниудын хувьд ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа вэ ?

Зарим иргэдийн хувьд газраа өндөр үнэлж компаниудаа дарамталдаг. Төсөл хэрэгжүүлэгч компанид нь “гудам тэр чигээрээ үгүй гэж хэлж байна”, эсвэл “100 саяын үнэтэй газрыг 300-400 саяар л зарна” хэмээн төслийг гацаадаг талууд бас бий. Иймээс Засгийн газар болон салбар яамнаас газрын үнэд нь жишиг тогтоож бодлогоор дэмжих шаардлагатай байгаа юм.

Ингэснээр иргэд өөрийн хөрөнгөөр хувьдаа таарсан амьны орон сууцтай болох боломжтой.

Ингэвэл “0,07 га газрыг эзэмшигчэд нь орон сууцны ханш, зах зээлийн үнэд тулгуурлаад дунджилсан үнийг гаргаснаар төсөл хэрэгжүүлэгч компанидаа илүү ойлгомжтой болно. Ингээгүйн улмаас зарим хүмүүс нь 70-80 саяаар газраа үнэлээд зарчихаар нөгөө хэсэг хүлээж байгаад 150 сая гээд гөжөөд байгаа нь харьцангуй зүйл. Өөрөөр хэлбэл харилцан бие биеэ дэмжих гэсэн ойлголт байхгүй байгаа юм.

-Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийг 24 байршил дээр тогтчихоод байгаа. Эдгээр байршлууд бүгд төвийн дулааны системд холбогдсон уу ?

Зарим байршлуудад байгаа дулааны уурын зуухуудыг дахин өргөтгөж шинэчлээд хүчин чадлыг нь нэмэгдүүлэн, утаа гаралтыг нь багасгах арга хэмжээг тухайн цэгүүдэд авна. Мөн төвийн шугаманд холбогдох байршлуудыг төсөлд тусгасан.

Харин төвийн шугаманд холбогдох боломжгүй байршлуудыг дахин төлөвлөлтөнд оруулаагүй. Хэрвээ оруулвал дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүйд хүрнэ. Орон сууц баригдлаа гэхэд тухайн барилгуудыг хэрхэн дулаанаар хангах нь шийдэгдээгүй учраас эхлээд боломжтойг нь сонгосон.

-24 байршилд ороогүй гэр хорооллын иргэдэд хүлээлт үүсээд байгаа. Тэгэхээр энэ байдал үргэлжилнэ гэж ойлгож болох уу ?

Дахин төлөвлөлтөнд ороогүй айлуудыг бие даасан эс үүсвэрээр шийднэ. Жишээ нь газаар халдаг, эсвэл байгалийн хийг дахин боловсруулаад газ гаргаад түүнээс дулаан, цахилгаанаа гаргадаг систем рүү шийдэхээр зорьж ажиллаж байна.

Мөн түүнийг хэрэгжүүлж болохоор туршалагатай компаниудыг судалж байгаа. Тэгвэл тухайн компани 500-1000 айлын төлөвлөлтийг хийгээд тодорхой хэмжээний айлуудыг нь тохиролцож чөлөөлөөд тэндээ бага оврын станцаа бариад инжненерийн шугам сүлжээний асуудлаа шийдэх боломжтой.

-Ирэх зургаан сард Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Ингэснээр дахин төлөвлөлтийн 24 байршил ямар таатай нөлөөг үзүүлэх вэ ?

Ер нь Улаанбаатар хотын зүүн чиглэлийн дулааны асуудал нилээд хүндрэлтэй. Харин Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Офицеруудын ордон орчмын дулаан бүрэн шийдэгдэнэ. Тэгснээр  тухайн чиглэлд байсан дулааны трассуудыг нь хотын төвийн хэсэгтэй холбож, 3,4-р хороололийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж гарч ирнэ.  

-Нийслэлийн зүгээс “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийг өмнө нь ярьж байсан. Төсөл одоо ямар шатандаа яваа вэ ?

Уг төслийг Гандан орчимд хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Гандангийн айлуудын ихэнх хуучин гудамж байсан зай руугаа хашаагаа тэлчихсэн нь газрын бодит хэмжээнээс 3-4 метр илүү байгаа.  Заримынх нь хувьд хашаагаа 3,4 хуваагаад зарчихсан ч бий. Тиймээс иргэдтэй нь уулзаад өнгөрсөн онд “Гудамж” төслөөс нэг гудамжинд нь машин болон явган хүний замыг нь тавиад, доогуур нь инжерийн шугам сүлжээг нь оруулаад янзалсан.

Түүнээс нь салбарлуулж хашаа болгон руу шугам татсанаар тухайн айлууд газар дээрээ дуртай байшингаа барих боломжийг нь олгож байгаа юм. Энэ чинь “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн нэг хэлбэр.

Гандан орчим бол хотын барилгажиж буй хэсгийн дунд байрлах жижигхэн толгод. 
Анх дахин төлөвлөлтийг Гандангаас эхлэх гээд бүтэглгүйтсэн гэдэг. Үүний талаар ?

Гандан орчим бол хотын барилгажиж буй хэсгийн дунд байрлах жижигхэн толгод. Нийслэлийн өнгө үзэмжээ бодоод тухайн байршлийг сайжруулж, өөрчлье гэдэг боловч оршин суугчид нь дэмждэггүй, зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг нь төсөл хэрэгжихэд хүндрэл үүсгээд байгаа юм. Гэтэл бусад хороололд дахин төлөвлөлтийн асуудлууд амархан шийдэгддэг.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд цаашдаа юун дээр анхаарах ёстой вэ. Магадгүй журмандаа өөрчлөлт оруулдаг ч юм уу ?

Журмаараа бол төлөвлөлтийн ажлын зөвхөн гацааг нь арилгаад байгаа юм. Гэтэл “Дахин төлөвлөх” болон “Хотыг дахин шинэчлэх” зэрэг хуулиуд бусад орнуудад бий. Үүн шиг хууль эрх зүйн орчинг нь нэлээд сайжруулах хэрэгтэй.

-Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд маш олон тооны барилгууд баригдаж байгаа. Энэ нь нийслэлийн газар зохион байгуулалтын даацанд хэр нөлөөлж байгаа вэ ?

Ерөнхий төлөвлөгөөний дагуу төвийн зургаан, захын гурван дүүрэг бий. Тооцоогоор эдгээр дүүргүүдэд 1 сая 600 мянган хүн амьдрах ёстой. Яг одоо бол 1 сая 250 мянган хүмүүс бий. Тэгэхээр 400 мянган орчим хүнээр өсөх үед нь тодорхой хэмжээгээр дагуул дүүргүүд руу хувиарлахаар тооцсон байдаг.

Харин татварын болон хот төлөвлөлтийн хуулиараа Засгийн газраас бодлогоор нь дэмжвэл нийслэл хотын хэт төвлөрөл нь багасах боломжтой. Өөрөөр хэлбэл хот руу дураараа нүүж ирдэг шилжилт хөдөлгөөнийг нь шийдчихвэл газар зохион байгуулалтын хувьд хүндрэл гарахгүй.