Газрынхаа тухай хуулийг баталсанаар Зайсангийн иргэдийн асуудлыг шийднэ
УИХ- ын гишүүн Л.Болд
2015.04.08

Газрынхаа тухай хуулийг баталсанаар Зайсангийн иргэдийн асуудлыг шийднэ

Л.Болд гишүүний тойргийн иргэдтэйгээ хийх уулзалт ХААИС-ийн байранд ням гаригт үргэлжилсэн юм. Уулзалтад ирсэн иргэд 32 дугаар сургуулийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч, Зайсангийн иргэд газраа өмчилж авмаар байна гэх мэт бичиг бүхий лоозон барьж, хэлэлцэх асуудлаа ч хурц тодоор илэрхийлж байлаа. 11 дүгээр хорооны иргэдийн хувьд тусгай хамгаалалттай бүсэд амьдардаг гэдгээрээ онцлог.

Зайсангийн өвөр хормойд үеийн үед амьдарсаар ирсэн иргэд одоо газраа өмчилж авах гэхээр тусгай хамгаалалттай бүсэд харьяалагддаг хэмээн үргэлж хойш тавигддаг. 1995 оноос эхэлсэн Зайсангийн газрын энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар гишүүн юу хийж байгааг иргэд асуув.

Энгийн иргэд газраа өмчилж авья гэхээр өгдөггүй хэрнээ аялал жуулчлал явуулах нэрээр үнэтэй, том хаус жилийн жилд барьж байгааг иргэд шүүмжилж байлаа. Дээрх иргэдийн 0.07 га газрыг нь булаацалдаж, хүч хэрэглэж, айлган, сүрдүүлсэн тохиолдол ч их гарах болсныг уулзалтын үеэр ярьж байлаа.

“Газрын тухай хуулийн төслийг өргөн бариад хоёр жил болж байна. Уг хуулийг батлах явц удаан байгаа учраас газар өмчлүүлэх ажил тэр хэрээр удааширч байгаа. Уг хуулийг батапбал нийт иргэнд газар өмчлүүлнэ” хэмээн энэ үеэр УИХ- ын гишүүн Л.Болд онцлов.

Энэ жил нийслэлийн бүх дүүргээс Хан-Уулын иргэд цахим газрын бүртгэлд хамрагдаж, 302 иргэн газраа өмчлөх эрхээ баталгаажуулсан таатай мэдээг УИХ-ын гишүүн дурдаад энэ тоонд сэтгэл ханах бус, цаашид дүүрэг, хорооныхоо нийт иргэний газрын өмчлөлийн тоог нэмэгдүүлэх талаар анхааран ажиллахаа мэдэгдлээ.

Мөн үүдээ барьсан 32 дугаар сургуулийн талаар иргэд хөндсөн юм. 50 жилийн ой нь энэ онд тохиож буй, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байх цорын ганц улсын тодотголтой энэхүү сургуулийн барилгыг яаралтай шийдэж, ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа. Л.Болд гишүүн үүний дагуу уг сургууль болон 35 дугаар цэцэрлэгийн бодит байдалтай танилцсан юм. МХЕГ-аас хоёр жилийн өмнө 35 дугаар цэцэрлэг, 32 дугаар сургуулийн барилгыг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гарган хаалгажээ.

Үүнээс.хойш дээрх хорооны хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явах боломжгүй болж, зарим нь гэртээ сууж, нөгөө хэсэг нь шилжин суралцах болсон байна. Цэцэрлэг үлдсэн хэдэн хүүхэдтэйгээ багш нарын байранд түр хичээллэх болсон байна. Улсаас шинэ цэцэрлэг барих газар олгохыг хүсэж хэдэн жил хөөцөлдсөний дүнд ХААИС-ийн 2350 метр квадрат газраас хуваан олгожээ. Гэсэн ч одоогоор цэцэрлэг барих ажил эхлээгүй байна. Харин 32 дугаар сургуулийн хувьд өргөтгөлийнхөө байранд 1-У ангийн 350 хүүхэдтэй хичээллэж байна. Мөн л шинэ сургууль барих асуудалтай явсаар 2-3 жилийн нүүр үзжээ. Энэ бүхнээ УИХ-ын гишүүн Л.Болдод учирлаж тайлбарлалаа.

Л.Болд гишүүн  “ХУД-ын 11 дүгээр хороонд улсын гэсэн тодотголтой ганцхан ЕБС, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл хичээллэх байр нь хуучирч муудсан, хүүхдүүдийн сурч боловсрох орчин аюултай нөхцөлд хүрснээр хаалгаа барьсан. Энэ бүхнээс хүүхдүүд хохирч болохгүй, сурч боловсрох орчин нөхцөлөөр нь хангах ёстой” хэмээн онцдов.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд энэ жилдээ багтаан газрын асуудлаа шийдвэрлэж шинэ байр барих боломж нөхцөл, хөрөнгө мөнгийг яаралтай гаргаж өгөхийг хүссэн юм. 32 дугаар сургуулийн 230 хүүхэд 15 дугаар сургууль руу шилжин суралцах болсон байна.

Харин өргөтгөлийн байрандаа бага ангийн хүүхдүүдээ хүлээн авч, боломжтой бүхнээ ашиглан хичээллэж байна. Сургууль, цэцэрлэг үүдээ барьснаас болж багш ажилчид ч ажилгүй болжээ. Энэ мэт шалтгаанаар тус хороонд байрлах улсын гэсэн тодотголтой ганц сургууль, цэцэрлэг үүдээ барьж дундаж болон дундаас доогуур орлоготой өрхийн хүүхдүүд хохирч үлджээ.

Харин дундаас дээгүүр орлоготой айлын хүүхдүүд хувийн төлбөртэй сургууль, цэцэрлэгт хамрагддаг байна. Энэ бүх асууддыг Л.Болд гишүүн нүдээрүү харж чихээрээ сонсож, -байр байдалтай нь танилцаж нэн яаралтай шийдвэрлэхээр боллоо.