Завхан аймагт "Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе" аян эхэллээ
"Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг" санаачлагын хүрээнд Аймгийн Хүүхдийн Төлөө Зөвлөлөөс зохион байгуулж буй "Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе" аяны ТУГ, ЦОМ, ХҮНДЭТ ДЭВТЭР өнөөдрөөс эхлэн 2015 оныг дуустал албан байгууллага, аж ахуйн нэгж, сумдаар аялана.Аян Аймгийн ИТХ-аас эхлэж байна.
Аймгийн ХТЗ-ийн гишүүн, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга М.Гүрсэдээр ахлуулсан баг бүрэлдэхүүн /комисс/ Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Аймгийн ХТЗ-ийн гишүүн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Балхярваа болон ИТХ-ын ажлын албаныхныг байлцуулан Аяны туг, цом, хүндэт дэвтрийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар: "Туг, цом аялах энэ хугацаанд манай байгууллага /хурал/-аас Хүүхдийн сайн сайхны төлөө чиглэсэн бүтээлч, санаачлагатай, үр дүн, өгөөжөө өгсөн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн энэ аянд байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхи зүтгэл, санаачлага гарган нэгдэж, хамтран ажиллах учиртай" хэмээн онцлоод зөв зүйтэй, гэгээн сайхан үйлийг эхлүүлж буйд талархал илэрхийлж, амжилт хүслээ.