16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хууль батлуулна
Хууль батлуулах тухай
2015.03.05

16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хууль батлуулна

Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хууль батлуулна

УИХ дахь эмэгтэй гишүүд 2013 оноос эхлэн Хурдан морь унаач хүүхдүүдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж ирсэн.

2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран санамж бичигт гарын үсэг зурж, хамгааллын хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг олон ахиц гарсан боловч санамж бичгийн зарим зүйл заалт нь өнөөдөр хэрэгжихгүй байна.

Иймээс Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хууль батлах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Хуулийн төсөл бэлэн болсон тул УИХ-д 3 дугаар сардаа багтаан өргөн барина.