Нэг компанийн ажлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэдэг буруу
Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамбийг “Ярилцах танхим ” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын томоохон чуулган “Coal Mongolia 2015”. тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Энэ арга хэмжээг мэргэжлийн хүний нүдээр харахад ямар цар хүрээтэй болж байна вэ?
Монгол Улсын ашигт малтмалын салбарт хамгийн том байр суурь эзэлдэг нь нүүрс олборлолт. Энэ салбарын дээд уулзалт “Coal Mongolia 2015”тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Чуулганы үеэр тус салбарынхан зовлон бэрхшээлээ ярьдаг, Төр, засгийн шийдвэр гаргагчдыг урьж, авчирч бодит байдлыг ойлгуулдаг уламжлалтай, Энэ жилийн тухайд Уул уурхайн яам болон бусад байгууллагууд нэлээд ач холбогдол өгч оролцож байх шиг байна.
-Тэгэхээр нүүрсний салбарт нүүрлэсэн зовлон бэрхшээл болон үүнээс гарах гарцыг хайж энэ чуулганыг зохион байгуулдаг байх нь?
Ер нь тийм. Монголын нүүрс яах юм бэ, Олон улсад яаж өрсөлдөх вэ гээд зөвхөн уул уурхайн салбарынхан яриад зогсохгүй. Дэд бүтэц, хил гааль, татварын асуудал гээд маш олон талын хүчин чармайлтаар энэ ажил явдаг учраас бүх талаас нь хэлэлцэж, тодорхой шийдэлд хүргэх гэж чуулган болдог.
-Ажиглаж байх нь ээ “Coal Mongolia 2015” -д оролцогчдын тоо буурсан юм шиг. Тэр дундаа гадны төлөөлөл... Эндээс харахад “Coal Mongolia 2015” моодноос гарчихав уу?
Хүний тоо хангалттай, Суудал дүүрэн хүн байгаа ч гадны хөрөнгө оруулагчдын хувьд чамлалттай харагдаж байна, Жилээс жилд багасч байгаа. Ганц “Coal Mongolia 2015” биш. Монгол Улсад гадныхан итгэхээ байж. Монголчууд ёстой бүтэхгүй хүмүүс. Нэг гэрээ Монголын хамгийн муухай пиар. Нөгөө тамын тогооны үлгэр шиг. Нэгнийгээ ахиу цуглахаар татаж унагаадаг жишгээр л явж Өчигдөрхөн би Тавантолгой руу нисээд Тэгэхэд манай улсын онгоцны буудалд ч гадаадын онгоц алга. Ийм л болчихож. Гадныхан ирэхгүй байна.
-Таныхаар гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар алхам хийх ёстой гэж?
Эх оронч дүр эсгэж, гадныхныг хөөж туудаг, элдвээр доромжилдог явдлаа болих тэрэгтэй. Бүр дээр, дооргүй энэ явдалаа зогсоосон цагт монгол хэвийн болно.
Ойрын үед Тавантолгойн асуудал их яригпаж байна. “Coal Mongolia 2015” чуулганы үеэр ч Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ талаар тодорхой мэдээлэл өглөө. Таны хувьд Тавантолгойн гэрээний талаар ямар бодолтой явдаг вэ?
Миний хувьд Тавантолгойг хурдан эрэлтэд оруулаад яваасай гэж хүсч байна.
-Яагаад...?
Нэгдүгээрт, олон жил ярилаа шүү дээ. Хоёрдугаарт, 100 хувь төрийн өмчтэй байгаад амжилтад хүрэхгүй нь өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд харагдлаа. Тавантолгойн дэргэдэх хувийн хэвшлийн Ухаа худаг гэх жижигхэн уурхай өнөөдөр яаж байна. Тэгэхээр хувийн хэвшлийн арга барилаар явуулахгүй бол бүтэхгүй гэдэг нь харагдаж байна. Тийм учраас Тавантолгойг ашиглаж, эргэлтэд оруулахаас өөр зам харагдахгүй байгаа.
-Тавантолгойн гэрээг батлахад янз бүрийн байдлаар гацаа үүсгээд байх шиг?
Бодит байдлыг мэдэхгүйгээр өөрсдийн муйхар ухаан, үлгэр домгийн шинжтэй төсөөллөөрөө хандаж байна. Эсвэл өнөөх Хятадыг үзэн ядцаг үзлээр асуудалд хандах юм. Тэгэхээр ажил яаж явах юм бэ. Бидний гол түнш урд хөрш шүү дээ. Тэр дундаа "Шиньхуа” групп, Бид энэ групптэй хамтрахгүйгээр Хятад руу экспорт хийж чадахгүй. Хятадын нутгаар дамжин өнгөрнө ч гэж байхгүй. Тэгэхээр энэ бололцоог маш зөв ашиглах ёстой.
-Тавантолгойн гэрээг батлавал "Шиньхуа” группыи мэдэлд очно гэсэн яриа бий?
Тэр гэрээг уншиж үзээгүй, ойлгоогүй байж хөндлөнгийн хүмүүс сэтгэлийн хөөрлөөр дүгнэлт хийгээд асуудалд хандаж байна. Энэ нь Тавантолгойн ажилд саад боллоо.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн гэрээг яаравчлан батлуулах тухай хэлсэн. Гэтэл чуулган эхлэхэд УИХ- ыи дарга “хориг" тавьж эхэллээ?
Ер нь нэг компанийн ажлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэдэг буруу. УИХ хууль тогтоох байгууллага. Тэрнээс биш компанийн гэрээ хянадаг шар биш. Засгийн газар хариуцах ёстой. Манай улсад засаглалын хуваарилалт маш муу байгаагийн нэг илрэл энэ. Ямар ч асуудал руу хэн ч орж болдог болчихож. Өөрөөр хэлбэл, ажил, үүргийн хуваарь гэж алга. Албан байгууллага дээр дарга нь нэг яриад, орлогч нь өөр юм яриад, нягтлан нь бүр ондоо юм яриад байгаатай адил байна.
Яг үүнтэй адил манай төрийн институцуудын уялдаа холбоо үнэхээр муу байна, Бие биедээ амбицладаг, Тавантолгой ч байна уу, өөр нэг компани ч байна уу асуудалд нь УИХ оролцох ёсгүй. Энэ чинь Засгийн газрын ажил шүү дээ. Хэрвээ ингэж улс төржих юм бол энэ гэрээ хэрэгжихгүй. Маргалдсаар байгаад л өнгөрнө. 76 өөр санал гарч ирвэл яах юм бэ, Миний ойлгож буйгаар Засгийн газар нь эрх үүргийнхээ дагуу гэрээ хэлэлцээр хийгээд явах учиртай.
-Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж хаа сайгүй хэцүү байна. Гэтэл гадны хөрөнгө оруулагчид цөөрлөө. Нүүрсний экспортод хүндрэл гарч эхэллээ?
Нүүрсний экспорт муу байна, Шулуухан хэлэхэд, хэцүү байна, Экспортыг нэмэгдүүлэх гол зам нь урд хөрш. Урд хөрштэйгээ дайсан мэт хандвал хэцүү байдалд орно. Бид нүүрсээ хаашаа ч гаргах боломжгүй болно гэсэн үг.
-Нүүрсийг ОХУ-аар дамжуулах боломж байдаггүй юм уу?
Хойд хөршийн нутгаар дамжих боломжгүй. Ялангуяа нүүрсний үнэ ханш унасан өнөөгийн нөхцөлд ямар ч боломж байхгүй. Асар урт зам туулна. Тээврийн зардал их гарна. Байж боломгүй асуудал. 2011 оных шиг үнэ ханш өндөр, борлуулалт сайтай үед бол өөр хэрэг, Одоо бол ОХУ-ын нутгаар дамжих асуудал байхгүй.
-Нуүрсний үнэ, ханшийн тухайд?
Хэцүү байгаа. Ойрын үед тийм ч амархан өсөхгүй. Харин үүнээс буухгуй байгаасай хэмээн залбирахаас оор замгүй.
-Ашигт малтмалын лицензийг олгож эхэлсэн. Ингэхээр нүүрснээс гадна бусад баялгаа ашиглах боломж бүрдэх үү. Ер нь лиценз олгож эхэлсэн нь зөв шийдэл байв уу ?
Лиценз олгож эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ лиценэ олгож буй байдал, эрх бүхий талбай нь маш бага болчихсон. Ямар ч ашигт малтмалгүй талбайнууд орчихсон байна билээ. Баялаг ихтэй талбайг улс болон орон нутаг хэрэгцээндээ авчихсан. Лиценз олголт хэдийгээр хийгдэж байгаа ч шинэ орд нээж илрүүлэх нь урд жилүүдийнх шиг байж чадахгүй л болов уу.
-Гацууртын орд. Энэ талаар эөндөө л шуугилав. Ашиглана, ашиглахгүй гээд. Энэ тухай таны бодол?
Гацууртын ордыг ашиглах хэрэгтэй. 70 тонн алт гэдэг их мөнгө. Тийм их боломж хаяанд байхад түүнийг хөрөнгө оруулагчид хийе гээд байхад зөвшөөрөх хэрэгтэй, Гэтэл манайхан булш бунхан яриад байх юм.
-Эртний хаадын булш бунхан бий.Үүнээс гадна цэвдэггэй уул гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ашиглуулах нь зөв гэж үү?
Арав гаруй жилийн өмнө тэнд уурхай ажиллаж байсан. Тэгвэл булш, бунхнаа тэр үед ярихад яасан юм бэ. Гадаадынхныг хавчиж гаргах, Гацууртын ордыг эзэнгүй болгож байгаад нинжа маягаар ухах гэсэн хүмүүсийн явуулга. Хангайн бүсийн өндөр уулсын ар хормойнууд тэр чигтээ цэвдэг байдаг, Тэр цэвдэг бол байдаг л нэг байгалийн үзэгдэл. Тэр байтугай Баянхонгорт 20-30 метр гүн цэвдгийг техникийн хүчээр дийлээд алт олборлож байгаа. Тийм учраас цэвдэг бидний зовлон биш. Үйл ажиллагаа явуулж буй компанийн асуудал.
-Манай улс алт, нүүрснээс оор төрлийн байгалийн баялгаа гадагшаа экспортлох арга чам нь хэр байдаг вэ?
Миний ойлгож байгаагаар нүүрсний үнэ ханш мөддөө сэргэхээргуй хүнд нөхцөлд байна. Тэгэхээр дэлхийн зах зээлд үнэ хүрч болох ямар л ашигг малтмал байна тэр рүүгээ үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Тухайлбал, газрын ховор элементийг хэлж болно.
Газрын ховор элементийн үнэ ханш дэлхийд өндөр байгаа. Нөгөө талаар полиметалийн ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Дээр нь занар, антерцитын асуудал, Шингэн болон хийн түлш гаргахад занар хамгийн чухал. Тэгэхээр үүнд анхаарах хэрэгтэй.
-Дэлхийн улс орнууд занараас шингэн түлш гаргаад эхэлчихсэн байдаг. Үүнийг манай улс ч ашиглах боломжтой биз дээ?
Яагаад дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаж байна гэхээр занараас хамааралтай юм, Шингэн түлш гаргаж байгаа учраас уламжлалТ нефтийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буурч байна, Тэгэхээр манай улсад занар байна уу, байна. Үүнийг ашиглах ёстой. Нөөц ихтэй шүү дээ.