Шинхуа компани Coal mongolia- д оролцсонгүй
Coal Mongolia 2015 олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэллээ.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Манай улсад хөрөнгө оруулах таатай орчин бүрдсэн. Тиймээс дуншаад байгаа төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх шаардлагатай байгаа юм.
Тухайлбал, Оюутолгойн далд уурхай, Тавантолгой төслийг шийдчихвэл манай улсад орж ирЭх мөнгө бэлэн байгаа. Өөрөөр хэлбэл хаалттай цоргыг нээх тухай л яриа шүү дээ. Үүнээс гадна Гачууртын орд ч бас бий. Тэгэхээр энэ бүхэн биднээс хамаараад байгаа юм.
Тухайлбал, Тавантолгойн төслийг аваад үзэхэд төмөр замтай холбоотой гурван баримт бичиг байгаа юм. Эд нар нь өөр хоорондоо зөрчилтэй байх жишээтэй. Гэтэл аль нэг тал нь өөрт таалагдсан зүйл заалтаа тулгаж, улстөржүүлээд байхаар маргаан дуусахгүй байгаа юм.