А.Бакей Баян-Өлгий аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.04.21

А.Бакей Баян-Өлгий аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчидтай уулзаж, Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөхөөс гадна санал солилцож, мэргэжил сонголт, чанартай боловсрол эзэмших талаар зөвлөгөө өглөө.

Уулзалтанд Өлгий хотын бүх ерөнхий боловсролын сургуулийн бүх төгсөх ангийн сурагчид оролцсон юм. УИХ-ын гишүүн А.Бакей дараагаар нь Өлгий хотноо зохиогдож буй жүдо бөхийн Баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ болон шигшээ барилдааны нээлтэнд Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбатын хамт оролцлоо. Тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Цаашдаа жүдо бөхийн спортыг Монгол улсад хөгжүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, тэмцээнд оролцохоор баруун аймгуудаас хүрэлцэн ирсэн 250 гаруй жүдочиддоо амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр аймгийн ахмад буурлуудтай уулзаж санаа бодлын сайн сонсож, тэмдэглэл хөтөлж байв. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармений санаачилгаар аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газар Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй жүдо бөхийн Баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд бүх жингийн аваргууд тодрох юм байна.