Нийслэлийн өнгө төрх нэмэгдэж, “Нэхмэлийн шар”-ууд шинэчлэгдэнэ
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.04.16

Нийслэлийн өнгө төрх нэмэгдэж, “Нэхмэлийн шар”-ууд шинэчлэгдэнэ

Дэлхийн номын өдрийг угтаж цэцэрлэгийн хүүхдүүдэд ном, тоглоом бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Л.Болд 2015 оны 04-р сарын 15- ны Лхагва гарагт Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн багачуудад хуүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном бэлэглэлээ. Жил бүрийн 04-р сарын 23-ны өдөр болдог Дэлхийн номын өдрийг угтан Хан-Уул дүүргийн 209,71-р цэцэрлэгүүдэд тус тус ном, тоглоом хүргэх ажлыг зохион байгууллаа. 209-р цэцэрлэгийн хувьд Хан-Уул дүүргийн гэр хорооллын орчинд баригдсан цоо шинэ цэцэрлэг гэдэг утгаараа онцлогтой.

Байгуулагдаад удаагүй учир хүүхэд тоглох тоглоом, ном товимол дутагдалтай байгаагаа УИХ-ын гишүүн Л.Болдыг цэцэрлэгийн нээлтэнд оролцох үеэр уламжилж байсан нь өнөөдөр биеллээ олж багачууд ном, тоглоомтой болжээ. Удахгүй Багануур, Багахангайн цэцэрлэгийн хүүхдүүд унших ном, тоглох тоглоомтой болно гэдгийг энэ үеэр Л.Болд гишүүн хэлж байв.

Асуудалтай байрууд дээр ажиллалаа

ӨнөөдөрХан-Уул дүүргийн 5-р хороонд байрлах Авто засварын заводын 30-н айл, Арьс ширний 80-н айлын байр байдалтай УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл гишүүний хамт газар дээр нь очиж танилцлаа. Авто засварын заводын байр нь 1966 онд ашиглалтанд орсон. Дагийн аясаар муудаж, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан эдгээр байрны иргэд, дахин төлөвлөлтөнд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байлаа.

Эдгээр нийтийн байруудын иргэдэд газар өмчлөх эрх нь болоод байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь байдаггүйн улмаас компани, аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрч, дахин төлөвлөлтөнд хамрагдаж чаддаггүй байна. Гэхдээ байхгүй гээд суулгүй суугчидтайгаа нэгдэн бүгд байрны эзэмших гэрчилгээтэй болох ажлыг зохион байгуулсны дүнд тодорхой хувь нь гэрчилгээгээ аваад байгаа юм байна.

Мөн газар өмчлөлийн асуудлаа дүүргийн удирдлагууддаа уламжлаад байгаа тухайгаа ярьж байлаа. Энэ бямба гарагт Швейцарийн төслийн баг нийтийн байрны иргэдтэй дахин төлөвлөлтийн асуудлаар уулзаж ярилцах болсон нааштай мэдээг энэ үеэр Л.Болд гишүүн дуулгалаа.

Нийслэлийн өнгө төрх нэмэгдэж, “Нэхмэлийн шар”-ууд шинэчлэгдэнэ

УИХ-ын гишүүн Л.Болд Ц.Оюунгэрэл “Нэхмэлийн шар”-ын иргэдтэй уулзлаа. “Нэхмэлийн шар” байрнуудын тухайд өнгө төрхийг нь богино хугацаанд өөрчлөхийн тулд 5-н багц болгон хуваан төлөвлөлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм. Үүнд:

“Нэхмэлийн шар”-ын 1,2,5, 6, 7,10,11,16-р байранд “Фүжи холдинг ББСБ” ХХК “Нэхмэлийн шар”-ын 3,4,8,9-р байранд “Рендербау” ХХК “Нэхмэлийн шар”-ын 15,19-р байранд “Нутгийн буянт” ХХК “Нэхмэлийн шар”-ын 25,26-р байранд “Эфэс констракшн” ХХК

“Нэхмэлийн шар”-ын 12, 13, 17, 18-р байранд “Шинэчлэлийн төлөө түншлэл” ХХК-иуд тус тус дахин төлөвлөлтийн ажлыг хийхээр болоод байгааг энэ үеэр дүүрэг, хорооны удирдлагууд хоёр гишүүнд танилцуулж байлаа.