Асуудлыг шийдэхээр эрчимтэй ажиллахаа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл
2015.04.13

Асуудлыг шийдэхээр эрчимтэй ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнгөрсөн бямба гаригт тойрогтоо ажиллалаа. Эхлээд Хан-Уул ДҮҮРгийн IV, V, VI хорооны иргэдтэй 41 дүгээр сургуулийн урлагын зааланд 11:00 цагт уулзалт хийсэн юм. УИХ- ын гишүүн Ц.Оюунгэрэл өөр уулзалттай байсан тул Л.Болд гишүүн тус дүүргийн V хорооны Засаг дарга Б.Батзаяа, IV хорооны Засаг дарга Т.Ган-Од, V хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Мэндсайхан нарыг байлцуулан иргэдийн сонирх- сон асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Болд уулзалтын эхэнд дүүргийн хэмжээний бүтээн байгуулалтаас товч танилцуулга хийсэн. Энэ үеэрээ “Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэгтэй харьцуулахад манай Хан-Уул дүүрэг бүтээн байгуулалтын хамгийн халуун цэг болж чадсан. Монгол Улсын гурван том бүтээн байгуулалтын нэг нь гэж болно. Оюутолгой, Тавантолгой гуравдахь нь Хан-Уул болсон. Бүтээн байгуулалтаар уул уурхай хөгжиж байгаа Өмнөговь аймагтай өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Нийтдээ 550 гаруй тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийжээ. Зөвхөн дүүргийн замын бүтээн байгуулалтад 139 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ бүхний цаана иргэн бүрт хөгжлийн хаялга ирнэ. Наад зах нь өмч хөрөнгийн зах зээлийн үнэ өснө" хэмээн онцолж байлаа. Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол гэх мэт чиглэлүүдэд  зам барьсанаар цаашид замаа дагаад хөгжлийн ажил улам эрчимжинэ.

Энэ талаар цаашид ч эрчимтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.Мөн өнөө жилийн хувьд Л.Болд болоод Ц.Оюунгэрэл гишүүд дүүргийнхээ цэцэрлэг сургуулийн хүрэлцээг сайжруулах талаар анхаарал тавьж ажиллах аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Хэдийгээр томоохон бүтээн байгуулалт хийж байгаа ч бидэнд тулгамдсан асуудал бий. Тиймээс энэ жилийн хувьд тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн асуудлыг нэлээд дорвитой шийдчихье гэсэн тэргүүлэх зорилт тавьж байгаа. Өнөөдөр сургуулийн хүрэлцээ муу, байгаад нь ачаалал их байна. Энэ асуудалд бид дорвитой өөрчлөлт гаргая гэж санаачлага гаргаж ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм. Нийгэм шилжсэнээс хойш цэцэрлэгүүдээ хувьчлаад хүүхдийн тоглоомын талбайгаа барилга болгох зэрэг маш буруу хөгжлийн замаар явж байсныг дурдан “Хүүхэд залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх таатай, тохитой орчин бий болгох шаардлагатай байгаа. Үүн дээр дүүрэг, хороо, баг бүгдээрээ нэг баг болж ажиллана" гэж онцолж байлаа.

Түүнчлэн Газар өмчлүүлэх тухай хуулийн талаар ч мэдээлэл өгсөн юм. Энэ хуулийн талаар тэрээр чуулганы үеэр Ерөнхийлөгчийн байр суурийг авснаа үзүүлэв. Ерөнхийлөгч “Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийг тусад нь хуулиар баталгаажуулж өгье гэж байгаа. Гадаадын аж ахуйн нэгж иргэдтэй холбогдсон асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй. Ингэж ярилцаад хуулиа боловсруулаад үг үсгэн дээрээ хуулиа нэг ярилцаад УИХ-д оруулж болж байгаа. Үндэсний зөвшилцөлд хүрч болно гэж бодож байна. Уг хуулийг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдчих хэрэгтэй” гэсэн байна. Тус хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гэтэл газар гадаадын иргэний гарт орох, наймааны хэрэгсэл болох вий гэсэн болгоомжлолтой тулгараад байгаа аж. Тиймээс хуулийн хамгаалалт, зохицуулалт хийх боломжтой аргаар шийдэж Ерөнхийлөгчтэй саналаа ярилцаад УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна.

Ерөнхийдөө хууль хүлээгдэж байгаа ч энэ хооронд олон ажил амжуулжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд иргэд оршин суугаа газраа бүгд хувьчилж авчээ. Газраа өмчилж авсан иргэдийн хувьд автозам бүтээн байгуулалтаа дагаад өмнө нь 10-20 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан хашаа хэд дахин үнэ нь нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн аж.

Түүнчлэн нийслэлээс тодорхой байршлуудад цахим сонголтоор газар олгож байгаа. Энэ ажилд ч тус дүүргийн иргэд идэвхтэй оролцож бусад хүн ам ихтэй дүүргүүдээс олон хүн газар өмчилж авчээ. Уг ажлыг идэвхтэй явуулахад Л.Болд гишүүний ажлын албанаас зохион байгуулсан цахимаар газар өмчлүүлэх талаар зөвлөгөөний ажил нэлээд хувь нэмэртэй байсныг хүмүүс дурдаж байсан юм. Түүнчлэн төрөөс хэрэгжүүлэх гэж байгаа томоохон ажлууд болоод Баянмонгол хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөд асуултад хариуллаа.

Хог хаягдлыг баялаг болгох уриалга гарав

IV, V, VI хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт хэзээ хороонд нь орох, Яармагийн хойгуур тавигдах автозамын дагуу айлуудын газрыг чөлөөлөх эсэх талаар сонирхож байсан юм. Түүнчлэн V дугаар хорооны Арьс ширний заводын 80 айлын нийтийн байрны иргэд амьд- рах нөхцөл тааруу байгаа талаар ярьж байлаа. Архичид цугларах, явган хүний зам муудах, байрны засвар үйлчилгээ муудсан талаар ярив. Үнэхээр ч 1966 оны үеэрээр шилжүүлж барьсан нэлээд хуучны байр юм байна.

Мөн IV хорооны иргэн н.Бор “Хүүхдийн түргэн тусламж хүнд өвчтэй хүүхэд дээр очно гээд ирдэггүй байсан. Би гурван хүүхэдтэй. Гэтэл саяхан манай нэг хүүхэд хүнд өвдөөд хагалгаанд орох болсон. Энэ үеэр түргэн тусламж дуудтал яаралтай өөрсдийн унаагаар яв гэж хариулсан. Үүнийг анхааралдаа авна уу” гэсэн юм. Л.Болд гишүүний хувьд “Хүүхдийн түргэний асуудлыг холбогдох газар нь тавья. Ингэж болохгүй” гэж байлаа. Мөн “Өнгөрсөн жилүүдэд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулахаар авдаг тэрбум төгрөг байсан. Үүнийг бид хэмжээгээ нэмэгдүүлээд хороо бүрт нь өгсөн. Хороо бүрт 100 сая төгрөг өгсөн байгаа.

Энэ мөнгөөр хоорондоо ярилцаад хороондоо тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Арьс ширний заводын 80 айлын асуудлыг анхааралдаа авна. Очиж үзнэ. Дахин төлөвлөлтөд оруулах талаар холбогдох хүмүүстэй уулзана” гэсэн юм. Харйн V хорооны Засаг дарга Б.Батзаяа “Хороонд орж ирж байгаа мөнгийг арьс ширний нийтийн байрууд руу оруулдагт бусад иргэд дургүйцдэг. Хороонд ганц нийтийн байр байдаг юм уу гэсэн асуудал тавьдаг” гэж хэлсэн нь зааланд цугларсан олныг талцаж маргахад хүргэж орхив.

Энэ үеэр иргэд зөвхөн асуулт тавиад байсангүй. Жишээлбэл, н.Эрдэнэ хэмээх за- луу иржээ. Тэрээр хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ажилладаг юм байна. Хуванцар болоод гялгар цаас ашиглаж хийсэн хавтан, хашааны хэсэг зэргийг авчирсан байлаа. Тэрээр “Хог дахин ашиглах уриалга гаргаж байна. Хүмүүс хогоо шууд хаялгүй ангилж ялгаад өгч байвал бид түүнийг нь аваад оронд нь хаягдал ашиглаж хийсэн хашааны материалаар солилцож болно” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Ийм ажлыг дэмжиж ажиллана. Хогийг зөвхөн хаягдал гэсэн өнцгөөс харахгүй. Дахиж ашигладаг дахивар гэсэн байдлаар хэлж байгаа. Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр Хог хаягдлын тухай хуулийг боловсруулж байна. Уг хууль гарсанаар нэлээд зүйл өөрчлөгдөнө" гэж байв.

Дахин төлөвлөлтийн хувьд V хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Мэндсайхан мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Дахин төлөвлөлт хийхийн тулд эхлээд инженерийн шугам хэрэгтэй. 2014 онд Солонгосын Койка-гийн төслөөр цэвэр усны шугам тавигдсан. Мөн ноднингоос Барилга хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн хүрээнд Морингийн даваанд 20 мянган мкуб-ын цэвэрлэх байгууламжийн ажил явагдаж байна. 2015-2016 онд IV цахилгаан станцаас манай IV хорооны дундуур дулааны шугам шууд татаж оруулна. Ингэсэн тохиолдолд дахин төлөвлөлтөд ороход бэлэн болчихож байгаа юм” гэв. Мөн “Нийслэл өөрийн төсөвт тохируулан ажлаа явуулдаг. Өнгөрсөн жил 24 да- хин төлөвлөлтийн байршил зарласнаас хоёр нь Хан- Уул дүүрэгт байна. Энэ жил нэлээд хэдэн байршил нэмж оруулахаар ажиллаж байгаа. Дулааны шугам ойрхоноосоо эхлээд орж байна. Мөн хүлээгээд суухгүй иргэд бид өөрсдөө санаачлах ёстой.

Ахиц ч гарч байна. Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд 32 иргэдийн бүлэг манайд байгуулагдсан байгаа” гэсэн юм. Түүнчлэн Яармагийн хойд замын тухайд “V хороонд 13 гудамжаар дайраад Сонсголонгийн гүүр хүрээд Нисэхийн хойгуур яваад Нисэхийн гүүр хүрч байгаа. Энэ замын ажлын зураг бүгд батлагдсан. Ажил нь энэ жил эхэлнэ. Хот байгуулалт ямар ч дүрэм журамгүй явчихсан юм биш. Хоёр хашааны хоорондох зайг барилгын норм дүрмийн стандартын дагуу тооцоод хашаанууд баригдсан. Зарим айлууд хашаагаа сунгасан байгаа байх. Гэхдээ газар чөлөөлөх асуудал маш бага гарна. Анхнаасаа газар олголтоо тооцоолж хийсэн” гэсэн юм.

Түүнчлэн IV хорооны 96, 136 хэсгийн 50 гаруй өрх газрын зөвшөөрөлгүй байдаг байна. Тэд асуудлыг нь хэзээ шийдэхийг асууж байлаа. Эдгээр айлуудын газар нь голын эрэгтэй тун ойрхон аж. Тиймээс газар олгох боломжгүй юм байна. Тус хорооны Засаг дарга Ч.Ган- Од “Холбогдох газруудтай нь олон уулзалт хийсэн. Газар олгохгүй юм билээ. Сүүлийн жилүүдэд хур тунадас ихэсч байгаа тул эрсдэлтэй бүс” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Би та бүхний үр хүүхдийг бодож байна. Тиймээс эрсдэлтэй газар зөвшөөрөл авч таарахгүй. Харин өөр ойрхон боломжтой газар сонгох. байранд оруулах талаар хамтарч ажиллая. Үүнийг та хамтарч хөөцөлдөнө. Надад бичгээр өргөдлөө өгөөрэй” гэж байлаа.

Соёлын ордны авьяаслаг хүүхдүуд дуу, бүжгээр угтлаа

41 дүгээр сургуулийн дараа 15:00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд уулзалт зохион байгуулсан юм. Тэнд тус дүүргийн Нэг, Хоёр, Гурав 15-р хорооны иргэд ирсэн уг Соёлын ордны 1 ой энэ онд      тохиож байгаа аж Ц.Оюунгэрэл гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа нь маш муудсан энэ дээвэр нь барилгыг засуулж тоног төхөөрөмж, хөгжим хэрэгсэл олгуулсан байдаг.ч байна. Харин УИХ-ын гишүүн Л.Болд уг ордны 10 гаруй дугуйланд хамрагддаг авьяаслаг хүүхдүүдийг Өвөрмонгол  болоод ОХУ-ын Улаан- Үд зэрэг хотуудаар аялан тоглолт хийх ажлыг нь зохион байгуулжээ. Тиймээо. ч тус ордонд харьяалагддагавьяаслаг хүүхдүүд талархал илэрхийлж өөрсдийн бүжиг, ДУУ хуураас өргөн барьсан нь энэ аж.

Уг уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэлээс гадна Хан-Уул дүүргийн) Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг нарын албаны хүмүүс байлцлаа Өмнөх уулзалтад ч дурдагдаж байсан асуудал бол Ахмадын хөгжлийн төвийг идэвхтэй ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт байсан юм. Ахмадууд тэтгэвэрт гарсаныхаа дараа нийгэмд бүтээмжтэй ажил^ хийхийг хүсдэг байна. Үүнийг мөн л Соёлын ордонд болсон уулзалт дээр тавьж байв.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд “Японд тэтгэвэрт гарсан хүн хэдэн жил амраад дахиад хөтөч зэрэг өөрт тохирсон ажил хийдэг юм билээ. Манайхан тэднийг бодвол яс сайтай улс. Тиймээс бололцоо бий. Ахмад мэргэжилтний холбоо гэж байгуулаад тэр нь залуучуудаа дэмждэг ажлыг хийнэ. Энэ , ажлыг урагшлуулна. Та бүгд ч гэсэн ямар мэргэжлийн, ямар хэмжээний ажил хийх бололцоо байна гэдгээ гаргаж тавь. Энэ бүгд дээр бүгдээрээ цаашид тодорхой ажил хийж хамтран ажиллана гэж хэл-х мээр байна” гэсэн юм.

Түүнчлэн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа эмнэлгийн0 ажил юуны учир зогссоныг' тодруулж өгөхийг хүсч байв. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “200 ортой эмнэлэг төсөвгүй гээд зогсож байгаа юм байна. Үүнийг бид тодруулья. Гэхдээ анх4 баригдахдаа тухайн үеийнхээ үнэлгээгээр гүйцэтгэлийнхээ төсвийг авчихсан бол хуулиар нэмж төсөв олгохгүй болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн хариулт өгч байлаа. Энэ мэтээр олон асуудал шийдсэн, асуултад хариулсан уулзалт болж өнгөрсөн юм’