О.Баасанхүү: Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.23

О.Баасанхүү: Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж иргэдийн 1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ир гэсэн үүргийг Засгийг газарт өгсөн. Гэтэл энэ шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлээгүй байна. Тавантолгойн гэрээг боловсруулах ажлын хэсэг уг асуудлыг орхигдуулсан нь Өргөдлийн байнгын хорооны тогтоолыг биелүүлээгүй байна гэж үзэхэд хүргэлээ. Өргөдлийн байнгын хороо бол УИХ-ын эрх бүхий байгууллага. Эндээс гарсан тогтоолыг Засгийн газар холбогдох баримт бичигт тусгаад явах ёстой. Гэтэл иргэдийн санал гомдлыг үл тоосон учраас Шийдлийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.  Засгийн газар үйл ажиллагаа явуулах чадваргүй байна” гэв.