“Зуны Давос” чуулга уузалтад оролцож байна
2010.09.14

“Зуны Давос” чуулга уузалтад оролцож байна

Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулдаг “Зуны Давос” чуулга уулзалт БНХАУ-ын Тяньжин хотноо энэ сарын 13-15-нд болж ба йна. “Шинэ удирдагчдын уулзалт 2010” сэдвийн дор болж буй чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Уг арга хэмжээнд төр засгийн байгууллагуудын бодлого тодорхойлогч, дэлхийн хэмжээнд амжилттай ажиллаж байгаа бизнесийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, дэлхийн тэргүүлэх залуу лидерүүд болон шинжлэх ухаан, технологийн салбарын 1500 орчим төлөөлөл оролцож, хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжилд хэрхэн хүрэх талаар хэлэлцдэг уламжлалтай юм.

Монголын талаас оролцож байгаа төлөөлөгчид хамтарсан хэлэлцүүлгүүдэд оролцож байна. Өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Уул уурхай ба төмөрлөг” сэдэвт хуралдаанд оролцож, саналаа илэрхийлжээ.Энэ удаагийн арга хэмжээг Хятадын Засгийн газар зохион байгуулж байгаа бөгөөд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэж байна. Түүнчлэн шинжлэх ухаан технологид суурилан өрсөлдөх чадварыг сайжруулах, ирээдүйн зах зээлийн үнэ цэнийг бий болгох, бизнесийн шинэ загварчлал, үр ашигтай үйлдвэрлэл болон бүс нутгийн хөгжлийн загварчлал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд хурлын оролцогчид харилцан мэдээлэл, саналаа солилцож байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.