Дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт 1500 га газарт хийгдэж байна
Нийслэлийн ИТХ- ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга
2015.04.28

Дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт 1500 га газарт хийгдэж байна

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байгаа.

Одоогоор үндэсний 35 аж ахуйн нэгж 1547 га газарт төсөл' хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2014 онд дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 560 айлын таван блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулсан. Нийслэлийн ИТХ- ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч зарим компаниудын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Уг ажлын хэсэгт нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга А.Лхагвадорж, нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Д.Энхбаяр, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжид нар багтан ажилласан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах ажил хоёр өдөр үргэлжилнэ. Тэгвэл өчигдөр дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооныхон барилга угсралтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй дэд бүтэц, инженерийн байгууламжийн ажлын явцтай ч давхар танилцсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн найман дүүргийн 24 байршил, 77 хэсэгчилсэн талбайд 35 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд 1189 айлын 62 га талбайг чөлөөлсөн ба төсөл хэрэгжүүлэгч 35 аж ахуйн нэгжийн 15 нь инженерийн шугам сүлжээний болон төслийн барилгын бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байна.

Энэ онд төслийн хүрээнд нийт 2492 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VII, XVI хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК- ийн 144 айлын орон сууц, мөн байршилд “Гангар инвест групп” ХХК-ийн 168 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн XIV хороонд “Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн 504 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн IX, X, XI хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн 1080 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил саадгүй явагдаж байгааг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулаад нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг онцоллоо. Мөн инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулаан болон хороолол дундах автозамын асуудлыг бүрэн шийдвэрлээд байгааг дуулгав. Хамгийн түрүүнд Баянгол дүүргийн

XI, XII хороонд төсөл хэрэгжүүлж байгаа “Грийн ресурс”, “Очирням”, “Ди Ви Жи Эйч” компаниудын дахин төлөвлөлт хийгдэж буй байршил, ажлын явцтай танилцав. Энд зургаан айлын газрыг чөлөөлжээ. Нэгдүгээр ээлжид арван блок байшин баригдах аж. Эхний хоёр байшингийн суурийг цутгахад бэлэн болсон байна. Газар чөлөөлсөн иргэдийг сарын 700 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн байранд нүүлгэн шилжүүлжээ.

Дараагийн очсон газар бол төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти” ХХК. Тэд Сонгинохайрхан дүүргийн I, II хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжийн 270 айлын , хоёр блок барилгын шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Тус компани нь өнгөрсөн 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 20 блок орон сууцны барилга, 920 хүүхдийн сургуулийн хоёр барилга, 250 болон 300 хүүхдийн цэцэрлэгийн барилга, худалдаа үйлчилгээ, эмнэлэгийн барилга зэрэг цогц хорооллыг барьж бай- гуулахаар ажиллаж байгаа юм байна. 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Барилга угсралт, Үл хөдлөх хөрөнгө зуучлал барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа компани ажээ.

Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан компаниудыг дэмжих ажил нэлээд эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж өгч байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс 38 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд төсөвлөсөн. Гэвч 2015 онд хийгдэх дэд бүтцийн ажлыг бүрэн хийж дуусгая гэвэл дахин 60- аад тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Ингээд Сүхбаатар дүүргийн IX, X,XII хороон дахь орон сууцны VII хорооллын барилгын ажилтай танилцлаа. Энэ хэсгийн нийт талбайн 50 орчим хувийг чөлөөлсөн байлаа.

Инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулааны асуудлыг нийслэлтэй хамтран бүрэн шийдсэн байна. Орон сууцнууд шат дараа- лалтай ашиглалтад орох бөгөөд нэгдүгээр блокын цутгалтын ажил 80 гаруй хувь- тай явж байгааг “Асар өргөө" компанийн ажилтнууд танил- цуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн XIII, XIV хороо буюу 72 дугаар сургуулийн орчимд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажилтай танилцсан. Энэ орчимд 15 айлын 1.7 га газар буюу нийт талбайн 22.6 хувийг чөлөөлжээ.

Барилгын ажлын явцад иргэдтэй холбоотой зарим нэг асуудал гарч байгаа гэнэ. Тухайлбал, дөнгөж ажил эхлэхэд газраа орон сууцаар сольё гэж гэрээгээ байгуулчихаад хэсэг хугацааны дараа зарим иргэд газраа орон сууцаар солихоо больж, бэлэн мөнгө авъя гэсэн хүсэлт гаргаж байгаа юм байна. Энэ асуудал мэдээж тухайн компанид санхүүгийн хүндрэл учруулна. Гэхдээ компанийн зүгээс тухайн иргэнд гэрээгээ зөрчиж байна гэж хатуурхалгүйгээр аль болох өмчийн эзэнтэй ойлголцож, зохицуулахыг хичээж байгаа гэлээ. Гүйцэтгэгч компаниудын хувьд нийслэлтэй нягт хамтран ажиллаж байгаа учраас асуудал бага байгаа. Харин зарим иргэд, айл өрхийн хувьд газраа чөлөөлөхгүй, өндөр үнэ хэлэх зэрэг асуудал гарч байгааг энэ үеэр хэлж байв.

Энэ үеэр нийслэлийн ИТХ- ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга “1500 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийж байна. Маш олон хүний эрх ашгийг хөндөж, олон газрыг хамарч байгаа учраас ажил янз бүрээр явагдаж байна. Зарим газарт маш сайн явагдаж байхад зарим компаниудын үйл ажиллагаа урагшлахгүй байгаа. Хоёр жилийн өмнө бүтээн байгуулалтаа эхэлсэн компаниуд ирэх тавдугаар сар гэхэд эхний барилгуудыг ашиглалтанд өгч байх жишээтэй. Өнгөрсөн жил төсөл хэрэгжүүлэхээр шал- гарсан компаниудын хувьд ч ажлууд урагштай явагдаж байна.

Мэдээж дутагдалтай зүйлүүд анзаарагдаж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчихаад ажлаа эхлэхгүй байгаа, дэд бүтэц, ажлын зураг, хэсгийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаагүй компаниуд хэд хэд байна. Тэдэнтэй уг асуудлын хүрээнд шаардлага тавьж ажилланЬ" гэсэн юм. Барилгын ажил өөрөө зураг төсөл, хөрөнгө оруулалт, ажиллах хүчин гэсэн гурван зүйлээс бүрддэг. Тиймээс барилгын ажил зогсонги болсон гол шалтгаан бол зураг төслийн ажил удааширсантай холбоотой гэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компаниудад тулгарч буй асуудлын талаар судлан, шийдвэрлэх санал боловсруулах, шаардлагатай чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Тэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааны явцтай танилцах ажил өнөөдөр мөн үргэлжлэх бөгөөд энэ үеэр Баянзүрх дүүргийн XIII, XIV хороон дахь орон сууцны XIV хороолол, Баянзүрх дүүргийн II, IV хороонд бүтээн байгуулалт хийж буй "Их өргөө” ХХК, мөн тус дүүргийн II хороонд дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа “Магма Од” ХХК, Чингэлтэй дүүргийн XIII, XV хороон дахь барилгуудын үйл явцтай танилцах аж. Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны нутаг дэвсгэрт “Баганат өргөө”, “Гангар Инвест” компаниуд хамтран 5000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй аж. Эхний ээлжид 1000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг компанийн удирдлагууд танилцуулсан юм. Одоогийн байдлаар нийт талбайн 23 хувийг чөлөөлсөн байна. Эхний ээлжийн барилгууд ирэх зургаадугаар сард ашиглал- танд орох юм байна. Мөн 2016 он гэхэд Сүхбаатар дүүргийн VII хорооны 210 га газрыг бүрэн орон сууцжуулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж..