“Тахилт иргэдийн зөвлөл” ТББ байгууллаа
СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
2015.05.05

“Тахилт иргэдийн зөвлөл” ТББ байгууллаа

Дүүргийн 22 дугаар хорооны Тахилтад оршин суудаг иргэдийн санаачилгаар “Танхилт иргэдийн зөвлөл” Төрийн бус байгууллага байгуулагдлаа.

Энэхүү Төрийн бус байгууллагын зорилго нь Тахилтад тогтвортой суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийг бичиг баримтжуулах, өмчтэй болоход нь эрх зүйн туслалцаа үзүүлж, төр иргэний гүүр болох гэдгийг санаачлагч, Тахилтын иргэн, сэтгүүлч Б.Баярмаа хэлж байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Авирмэд, тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Ж.Гантогтох, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун өчигдөр Тахилтад амьдарч, оршин суудаг 70-аад иргэдтэй дүүргийн Иргэний танхимд уулзаж, санал бодлыг сонссон юм.

Энэ үеэр иргэдийн санаачилгыг дэмжин, ТББ байгуулах ажлыг зохион байгуулсан Б.Баярмаа, А.Боргио нар ТББ байгуулагдсанаар зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа төлөвлөгөөг танилцуулав. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тэргүүнээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Авирмэд, дэд тэргүүнээр Иргэдийн Төлөөлөл Б.Баярмаа нарыг хуралд оролцогчдын саналаар сонгож, мөн хяналтын зөвлөлийг байгууллаа.