15 дахь удаагийн төгсөлтөө хийлээ
2015.05.06

15 дахь удаагийн төгсөлтөө хийлээ

МҮЭ-ийн Холбооны “Хөдөлмөр” сургалтын төв ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх 15 дахь удаагийн  сургалтаа дөрөвдүгээр сарын 27-нооставдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж, Дорноговь, Дорнод аймаг болон “Буян бэлчир” ХХК “Өсөх баян өв” ХХК, “Бороо Гоулд” ХХК, “Ди По И интернэшнэл” ХХК, “Хасон Саноб” ХХК, “Офиссервис” ХХК Баянгол зочид буудал зэрэг аж ахуйн нэгж байгууллагын нийт 20 орчим сонсогч хамрагдлаа.

Энэ удаагийн сургалт нь ХАБЭА-н сарын аяны үеэр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд төгсөгчид 4 сарын 28 буюу  “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-өөр Налайхын уурхайн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд оролцов.   Төгсөгчдөд Хөдөлмөрийн яамнаас баталсан үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрхийн ҮНЭМЛЭХ болон мэргэшсэн СЕРТИФИКАТ-ыг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдсан “Зохист хөдөлмөр-Ажлын байрны баталгаа” Санамж бичигт нийгмийн түншлэлийн гурван тал гарын үсэг зурж баталгаажуулах арга хэмжээний үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хөдөлмөр” сургалтын төвийн захирал М.Ганаа нар гардуулсан юм.