2015.05.12
Нэг мод тарих нь нэг насны буян болдог
Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой тохиож байгаа юм.
Ойтой холбоотой олон үйл ажиллагаа өрнөж байна.Ялангуяа УИХ-ын эрхэм гишүүд үндэсний мод тарих өдөрт нэгдэж байгааг илэрхийлсэн. УИХ- дахь Өргөдлийн байнгын хорооны зүгээс сайн дурынхантай хамтран Шадивлангийн аманд мод тарьсан байна.
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр тохиож 25 дахь жилдээ золгож байна. 1980 аад оны сүүлч 1990 ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж улс төрийн системийг Ардчилсан тогтолцоо өмчийн олон хэлбэр зах зээлийн эдийн засаг бий болгосон түүхтэй.