ТТ-д дахин тендэр зарлах шаардлага бий
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.05.12

ТТ-д дахин тендэр зарлах шаардлага бий

УИХ-ын даргын томилсон ажлын хэсэг дахин хуралдлаа. Ингээд тус ажлын хэсгийг ахлагч Л.Эрдэчимэг гишүүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Таван толгойн ажлын хэсгийн дүгнэлт 14 хоногт багтаж, ажлын хэсгийн дүгнэлт гарна гэсэн ч одоо хэр нь тодорхой мэдээлэл гарсангүй?

Хөрөнгө оруулагч талд хандаж, ажлын хэсгийн зүгээс илгээсэн албан бичгийн хариу, материалууд хэр хурдан ирнэ, түүнээс шалтгаална.

-Консерциумд багтсан “Энержи ресурс” компани өртэй тухай та өмнө нь ярьсан. Ажлын хэсэг энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож чадах нь чухал болохоос өр бол байдаг л зүйл гэдгийг зарим гишүүн хэлж байгаа ?  

Нэмж мэдээлэл өгөхөд “Энержи ресурс” компанийн Тавантолгойн дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал энэ бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксенбург болон Хонгконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа.

Өнөөдөр нүүрсний үнэ хямд, 80 ам.доллараас доогуур байгаа нөхцөлд тухайн компани дараачийн 2-3 жилийн хугацаанд ашгаа олж, барьцаанаас гарах ямар ч боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ.

Магадгүй ТТ-д дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байгаа.

Гэтэл 2017 онд буюу 2 жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ёстой ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд  компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй гэж ажлын хэсгийн гишүүд харж байгаа. Гэхдээ бид санхүүчид биш учраас ийм байдалд хүрч магадгүй юм байна гэдгийг шинжээчдийн баг баталгаажуулах шаардлагатай гэж харж байна.

Эрсдлийн тухайд, бид гэрээ зураад явуулчихдаг, 1-2 жилийн дараа энэ компани дампуурах байдалд хүрэх юм бол нөгөө олон банкуудад энэ компанийн бүтээн байгуулалтын үл хөдлөх хөрөнгүүд болон барьцаа шилжинэ гэдэг Монгол Улсын 51 хувь гадаадын банкууд дээр болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид очиж, Монголд юу ч үлдэхгүй болох 100 хувь нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ.

Харин миний хувийн бодлоор, магадгүй Тавантолгойд дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байгаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар эхэлж хэлэлцэх эсэхийг нь шийдээд, дараа нь сайжруулаад явах боломжтой. Ажлын хэсэг нэртэй 10 хэдэн хүний төвшинд Тавантолгойн хэлэлцэх эсэхийг  шийдэх нь учир дутагдалтай” гэсэн асуудлыг тавьж байгаа. Дүрмээр хөөгөөд үзсэн ч УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл, тогтоолыг эхэлж УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийддэг. Гэтэл Тавантолгойн гэрээний төсөл өөр зарчмаар хэлэлцэгдээд байна?

Энэ бол УИХ-ын даргын гаргасан захирамж, УИХ-ын Дэгийн тухай хуулийн тодорхой заалтуудад нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ талаарх мэдээллийг УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газраас авах боломжтой.

-Энэ хаврын чуулганы хугацаанд багтаад Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэх бололцоо байгаа юу?

Тавантолгойн асуудлыг анх 2010 онд тендэр шалгаруулах замаар шийдэх гэж компаниуд оролцоод тэндээс зургаан компани шалгарсан. Гэвч 2012, 2013 онд энэ ажил бүрэн зогсож, 2014 оноос маш богино хугацаанд шалгаруулалт хийсэн. Долоон төрлийн шаардлага гаргаж тавьсан нь 2010 онд тавьж байсан шаардлагаас эрс өөрчлөгдсөн байгаа.

Гол нь оролцогч компаниудыг маш богино хугацаанд ажиллах шахуу даалгавар өгөгдсөн учраас ихэнхи компаниуд татгалзсан хариу өгсөн байсан. Эндээс харахад ийм том гэрээн дээр яагаад богино хугацаанд шалгаруулалт хийх гэж оролдсон бэ гэдэг нь өөрөө их асуудалтай байгаа. Магадгүй энэ нь өнөөдөр шалгарчихсан байгаа компаниудад зориулж тавьсан шалгаруулалт байх магадлалтай.

Ухаа худаг-Гашуун сухайт хүртэлх төмөр замыг хөрөнгө оруулагчдаа өгөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох ёстой.

Зургаа, долоо дахь шалгарууллат дээр бичигдсэн байгаа, тухайлбал, таван жилээс доошгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэдэг ч юм уу, төмөр замыг 30 жилийн дараа 51 хувийг төрд өгөх гэх мэт. Тухайн шалгарч байгаа компанид зориулсан шалгуур тавьж өгсөн юм шиг харагдаад байгаа.

Тэгэхээр 200-аад жил ашиглах боломжтой ийм том төслийг гурав, дөрвөн сарын хугацаанд шахуу байдлаар нэг компанид зориулан хийсэн нь өөрөө хардлага төрүүлж байгаа болов уу. Харин Миний хувийн бодол бол магадгүй дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байгаа.

-Дүгнэлт гарсан тохиолдолд нөхцөл байдал хэрхэх бол, төмөр замын тухайд ажлын хэсэг ямар байр суурьтай байгаа вэ?

Ухаа худаг-Гашуун сухайт хүртэлх төмөр замыг хөрөнгө оруулагчдаа өгөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох ёстой. Монголын төмөр замынхны өгч байгаа мэдээллээр бол 950 сая орчим ам.доллараар төмөр зам босох боломжтой байсан, өмнө нь.

Үүнээс 450 орчим сая ам.долларыг “Чингис бонд”-оос гаргаад, 600 орчим сая ам.долларыг Солонгосын болон Америкийн хэд хэдэн компанийн зүгээс удаан хугацааны зээл олгох тохиролцоо хийсэн юм билээ.

Өөрөөр хэлбэл, Монголын төмөр зам буюу Төрийн өмчит компани төмөр замаа бариад 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн 20 жилийн хугацаанд цэвэр ашгаа аваад тэр нь 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт оноогдохоор байгаа. Ийм байдлаар төмөр замаа барих боломж байсан. Харин бид одоо ч ийм боломж байгаа гэж үзсэн