БОНХАЖ-ын яамны төлөөлөл болон Олон улсын ТББ-ын төлөөллүүд
2015.05.13

“Топ сэдэв” нэвтрүүлэг Байгаль орчны асуудлыг онцоллоо

ТВ5 телевизийн “Топ сэдэв” хэлэлцүүлгийн нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар “Байгалийн нөөцийн хамтын менежмент” сэдвийн дагуу хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт БОНХАЖ-ын яамны төлөөлөл болон Олон улсын ТББ-ын төлөөллүүд оролцлоо

Яамны төлөөллөөс ярилцлагаа эхлье.Байгалийн нөөцийн хамтын менежмент гэдгийг төр хэрхэн харж байгаа вэ энэ менежментийг хийснээр байгаль орчны салбарт ямар ахиц гарна гэж харж байгаа вэ ?

Байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг ойлголт нь 2012 оны байгаль орчны тухай хуульд өөрчлөлт орсны дагуу тусч ирсэн. Байгаль орчны тухай хуульд наймдугаар бүлэгт байгалийн нөөцийн хамтын  менежментийн нөхөрлөл гэсэн асуудал тусгагдаж орсон байдаг.

Үүний өмнөх хуулин дээр  2000 оны 11 сарын 18 нд баталсан хуульд  байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл гэсэн ойлголт байсан энэ гол цаад санаа нь нутгийн иргэд өөрсдөө сайн дураараа өөрийнхөө амьдарч байгаа орчинд намаржаа, өвөлжөө, хаваржааныхаа газарт байгаа ойн сан тодорхой хэмжээний байгалийн баялгийг  бэлчээр ус ургамал амьтан зэрэг баялгийг хариуцаж хамгаалах  гэрээгээр эзэмших энэ хууль эрх зүйн тогтолцоо 2000 оны байгаль орчны тухай хуульд тусгаад 2012 оны Байгаль орчны тухай хуулийн багц өөрчлөлтөд Байгалийн нөөцийн хамтын менежмент гэж тодорхойлогдож орж ирсэн.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?