2016 он хүртэл татвар нэмэхгүй
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ
2015.05.15

2016 он хүртэл татвар нэмэхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Засгийн газраас  оруулж ирсэн чухал хуулиудын хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд  хэлэлцүүлгийг хийхгүй их цаг алдаж байна. Энэ үүднээс УИХ-тайгаа ярилцая гэж энэ удаагийн мэдээллийг хийж  байгаа. Тиймээс гишүүд  эдгээр хуулиуд дээр төвлөрч ярьвал зүгээр байна” гэсэн юм.

Ингээд зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зовлон  ярьж мэдээлэл хийдэг боллоо. Одоо нэг нэгээр нь ажлаа  хиймээр байна.  Энэ зун бүтээн байгуулалтын  ажлууд энэ байдлаараа хийгдэхгүй нь. Ард түмэн, аж ахуй нэгжүүд бүсээ чангалсан. Харин төр бүсээ чангалаагүй байна. Нөгөө талдаа 300 тэрбум төгрөгийн авлага  2013-2015 оны хооронд  аж ахуй нэгжүүдэд үүссэн байна./Үргэлжлэлийг бичлэгээс/

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төрийн сангийн төлбөр тооцоо хэвийн байгаа. Цалингаа тавьж байгаа. Зарим газар доголдсон бол төсвийн шууд  захирагчтай холбоотой байх. Татварын хяналт шалгалтын тухайд  740 орчим тэрбумын чанаргүй зээл байгаа гэсэн тоо  байна. /Үргэлжлэлийг бичлэгээс/

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь