Уул уурхай биднийг  аврахгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2015.05.16

Уул уурхай биднийг аврахгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдөр өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Харин энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эдийн засгийг 2014 онд  7.8 хувь гарсан. Яагаад хямраад  байгааг Ерөнхий сайд  та юу гэж бодож байна вэ. Мөнгө нь орж ирдэггүй учраас  хямраад байна гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү.

Гадныхантай үр ашигтай хамтарч ажиллах чухал  байна. Баялагийнхаа орлогын 50 хувь оруулдаг болж байж бид үүний ард гарна. Уул уурхай биднийг  аврахгүй байна.

Био бүтээгдэхүүн мал аж ахуйгаа анхаарах цаг болсон юм биш үү. Хямралаас яаж гарах гэж байна. Та Тавантолгой Оюутолгойг хөдөлгөнө гээд байна, яагаад  ашигтай болгох гэж ярихгүй байгаа юм бэ?

Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг: Эдийн засгийн өсөлт 7.8 хувь гэчихээд яагаад хямраад байна вэ гэж асуулаа. Энэ талаар олон удаа ярьсан. Бид  мөнгө босголоо. Нөгөө талд гадны хөрөнгө оруулалт алга байна. Хөрөнгө орж ирэхгүй байгаа хүндрэл бий.

Баялгийн  мөнгө орж ирэхгүй байгаатай санал нэг байгаа.  Гэхдээ нөгөө талд бусад урсгал орж ирэхгүй байна. Зөвхөн уул уурхайг түшиглэж болохгүй гэдэгтэй санал нэг байна. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Өнөөдөр аймаг орон нутгаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагч оролцсон нөхөрлөлүүдийн зөвлөгөөн болж байна. Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүд 74 хувийг эзэлж, 8.2 сая га талбайг хамгаалж байна.

Ийнхүү гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч дууссанаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.