УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.05.20
Сурагчид нэг биш гурван ээлжээр хичээллэж байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс сургууль, цэцэрлэгийн салбарт мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн зүйл заалтууд хэрэгжихгүй байгаа талаар гомдол иржээ.
Тухайлбал сурагчид нэг ээлжээр бус гурван ээлжээр хичээллэж чанарын шаардлага хангахгүй хичээлийн танхимд суралцаж байгаа нь хүүхдүүдийн эрхийг зөрчөөд зогсохгүй энэ салбарт тулгамдсан хамгийн том бэрхшээл болжээ. Тиймээс энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдийн өргөдлийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа.