Дээд шүүхийг цомхотгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.05.21

Дээд шүүхийг цомхотгох хэрэгтэй

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэлт ирүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ "Өмнөх парламентын үед шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсан. Харин шүүхийн шинэтгэл нурж байна. Анхан шатны шүүх дээр иргэдийн төлөөлөгч оролцоно гэдэг асуудал унасан. Анхан шатны шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой давж заалдах шатны шүүхийн шинэчлэл мөн унасан. Мөн Дээд шүүх хууль тайлбарлахгүй, хуулийн тайлбар гаргана гэдэг асуудал мөн унасан гэв.

Түүнчлэн тэрээр "Цэцэд гомдол гаргасан иргэдийн тайлбарыг сонсохоор Дээд шүүхийн шүүгчид нийтээрээ хуралдаж байгаад шийдвэр гаргах асуудлыг хөндөөд байна. Дээд шүүх гэдэг “том уут”-аараа нэршсэн танхимаар гарч байгаа шийдвэрийг нураах бодлого яваад байна.

Дээд шүүх нийтээрээ зарим шүүхийн шийдвэрийг нураах бодлого явуулж байгаа юм. Манайх шиг Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх нь тусдаа орнуудад байдаг тогтолцоог боловсруулсан хуулийг унагаж байна. Эсвэл Дээд шүүхийг цомхотгох хэрэгтэй" гэлээ.

Төслийн талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Оюунгэрэл гишүүн танилцууллаа. Ажлын хэсгийн төвшинд зарчмын зөрүүтэй 11 саналыг байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд байнгын хорооноос наймыг нь дэмжсэн байна.