Хэн ч өөрөө өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй
УИX-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Танай байнгын хороонд иргэдээс ямар төрлийн өргөдөл, гомдол зонхилон ирж байна вэ?
Өргөдлийн байнгын хороог төр, иргэдийн гүүр болгох зорилгоор ажиллаж байгаа. Намайг ажил авснаас хойш манай байнгын хороонд 40 гаруй мянган өргөдөл ирсэн байна. Бид өргөдлөө хувийн шинжтэй болон нийтийн шинжтэй гэж хоёр хуваадаг. Нийтийн шинжтэй өргөдлүүд дотор Ноён уулын асуудал, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нөхөн төлбөрийн асуудал, ажлаас үндэслэлгүй халагдсан иргэдийн өргөдөл байна.
Бид тодорхой албан тушаалтнуудад ирсэн гомдол дээрээс төрийн бодлогыг цогцоор нь гаргаж ирэх зорилгоор КОИКА-гийн төсөлтэй хамтраад Төрийн ордны дөрвөн давхарт Нээлттэй сонсголын өрөөтэй болсон. Бусад байнгын хороо ч энэ өрөөг ашиглах боломжтой. Гэхдээ Өргөдлийн байнгын хорооны үндсэн бодлого тэнд хэрэгжинэ. Дараагийн долоо хоногийн лхагва гаригт бид төрийн албан хаагчийг үндэслэлгүй халсан гомдлоор нээлттэй хэлэлцүүлэг хийх гэж байна. Энэ нь Монголын парламентын түүхэн дэх „гурав дахь хэлэлцүүлэг гэж хэлж болно лдоо. Эхнийх нь долоодугаар сарын 1-нээр өрнөж байсан.
Мөн Эдийн засгийн байнгын хороон дээр төсөвтэй холбоотой асуудлаар хийж байсан юм билээ. Харин энэ удаагийнх нь гурав дахь том хэлэлцүүлэг. Манай байнгын хороонд гэр бүлийн хучирхийлэлтэй холбоотой өргөдлүүд ирж байгаа. Одоо Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бид ирэх зургадугаар сарын 1-нд томоохон хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Ялангуяа сүүлийн үед хүүхдийн амь нас хохирч байгаа. Эдгээр хүүхдүүдийн амь нас үнэгүй байх ёсгүй. Тиймээс бид бодлогын түвшинд томоохон хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн нэлээд завгүй ажиллаж байна даа.
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн төлбөр олгуулах тал дээр Өргөдлийн байнгын хороо яаж ажиллаж байгаа юм бэ?
Аав ээжийг нь цаазаар авсан үр хүүхэд, өвөө эмээг нь цаазаар авсан ач зээ, ах эгч нарыг нь цаазаар авсан хамаатан садан гэсэн гурван төрлийг нийлүүлээд Цагаатгалын комиссоос хуулийн төсөл өргөн барьсан. Нийт хохирогч 20 мянга гэж үзээд тэдний нөхөн төлбөртэй холбоотой хоёр их наяд орчим төгрөг болно. Үүнийг төсөв даахгүй учраас хууль гацаад байдаг. Гэтэл төрсөн аав, ээжийг нь цаазаар аваад бүх эд хөрөнгийг нь хураагаад, хүүхдүүдийг нь балчир байхад төр өнчрүүлсэн.
Одоо тэд 78-92 настай, амьдралын хувьд хүнд хэцүү байгаа. Дээрээс нь эсэргүүний хүүхэд гэж нэрлэгдээд сургуульд сураагүй, ажил алба ч хашиж чадаагүй. Үүнээс болж тэтгэвэр тэтгэмжээ ч тогтоолгож чадахгүй болчихсон 400 гаруй иргэд бий. Тэднээс бидэнд гомдол ирсэн учраас тогтоолын төсөл боловсруулаад тэтгэвэр дээр нь ядаж 100 мянган төгрөгийн тэтгэмжийн мөнгө нэмэгдүүлэх төсөл өргөн барьж байгаа.
-Дахин төлөвлөлттэй холбоотой гомдол их ирж байгаа гэсэн үү. Иргэдийн өмчилсөн газрыг хямд үнэлж, компаниуд тэдэнтэй тохиролцож чадахгүй байна гэх мэдээлэл байна лээ?
“Өмчөө бодитоор үнэлүүлж чадахгүй байна, хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон гэдэг байдлаар хууран мэхлэх, залилах бараг хүч хэрэглэх байдлаар газруудыг булааж авч байна” гэсэн гомдлууд ирж байгаа. Үүнд манай ажлын хэсэг гараад ажиллаж байна.
-Цэцэрлэг, сургуулийн асуудал хүнд байна. Үүнийг шийдэх ямар гарц эрэлхийлж байгаа вэ?
Дунд сургууль цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу байна. Өнөөдөр21 дүгээр зуун болчихоод байхад “Пентүм-1” компьютертэйгээ явж байх жишээний. Мөн гэр цэцэрлэг ч ажиллаж байх шиг. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, хүүхдийн сурлага хүмүүжил хүнд байна гэсэн ажлын хэсэг гараад гурван шийдвэр гаргуулж байгаа. Улс ядаж эхний ээлжинд сургуулиудынхаа техникийн нөхцөл, зураг зэрэг баригдах хүртэл техникүүдийн ажлуудыг нь хийлгүүлчихье.
Мөнгө ороод ирэнгүүт энэ сургууль, цэцэрлэгийг барьчихъя гээд бэлэн байж байг. Тэгэхгүй бол сургууль, цэцэрлэгээ барья гээд мөнгө нь ороод ирэнгүүт зургаа зуруулна, дулаанаа холбуулна, дээрээс нь экспедицээ батлуулна гэсээр байтал бараг гурав, дөрвөн жил болдог. За тэгээд тендер зарлаад нөгөөх нь будлиантаад тав, зургаан жил болно. Сүүлдээ царцаасан төсөв болоод явж байхын оронд оДооноос эхлээд бэлтгэлээ хийх асуудлыг тавьж байгаа юм.
Бид Засгийн газарт үүрэг өгөөд, энэ тал дээр чиглэл болгон тогтоол гаргахаар явуулах гэж байгаа. Мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотойгоор манай дээр гадны тусламж явж байгаа. Тэр дундаа Хятадын буцалтгүй тусламжаар компьютержүүлэх, дээрээс нь сургууль бариулах ажил эхэлсэн. Энэ асуудлаар Хятадын Элчин сайдтай уулзсан. Манайхан яахав, бие биенийхээ мууг үзэх зорилгоор тендерт шалгарсан хүмүүсээ АТГ-т матаад тэд шалгах гэж хоёр жил царцаадаг. Ингээд гацчихсан асуудлыг хурдан шийдээд ажлыг нь явуул гэдэг чиглэл өгсөн байгаа л даа. Ер нь Өргөдлийн байнгын хороо асуудал болгоныг шийдээд явж байна.
-Тендерийн маргаан ихбайдаг. Тухайлбал, тендерт ялахын тулд арван хувийн авлига өгдөг зэргээс үүдэн будлиан үүсдэг гэх юм билээ. Ийм гомдол танайд ирж байх юм уу?
Үүнийг нотлох л хэрэгтэй байгаа юм. Манай тендерийн маргаантай холбоотой маргаан харьцангуй бага ирж байгаа. Төрийн албан хаагчдыг намаар ялгаварлан ажпаас үндэслэлгүй халлаа гэдэг асуудал их ирж байна.
Хаа хамаагүй мэргэжилтэн авчирч тавьчихаад тэр хүнийг. бид өөрийнхөө найз хамаатан гээд ажиллуулаад хууль зөрчөөд суудаг дураараа ааштай дарга нар байна. Энэ бүхнийг зогсоохын төлөө Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдлийг шийдвэрлүүлэхийн тулд холбогдох АТГ болон бусад байгууллагуудад хандаж ажиллана.
-Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг хорьж цагдаж, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа тухай Хүний эрхийн 14 дүгээр илтгэлд дурдсан байна л даа. Өргөдлийн байнгын хороо энэ асуудалд яаж ажиллах вэ?
Үнэхээр энэ бол эмзэглэмээр асуудал. Хүний эрхийн үндэсний комисс яаж ажиллах ёстой, ямар байгууллага билээ дээ. Энэ асуудалд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Улсад хүний эрхийг баталгаатай хангадгийн баталгаа нь Хүний эрхийн үндэсний комисс гэж хамгаалуулъя гээд явахаар “Танай улс чинь Хүний эрхийн үндэсний комисстой юм байна" гээд байдаг Гэтэл хүний эрхийн комисс нь өөрөө ямар ч эрх дарх байдаггүй. Зүгээр л төрийн бус байгууллагын хэмжээний мэдээлэл цуглуулдаг байгууллага болчихоод байгаа юм.
Тиймээс УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон миний бие хамтраад санаачилсэн Хүний эрхийн комиссын бүрэн эрхийг хангах хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт УИХ-аар дэмжигдсэн. Энэ хуулийг хурдан батлах ёстой. Яагаад гэвэл, хүний эрх нь үнэхээр зөрчигдөж байгаа тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисс урьдчилан хорих төвөөс гаргуулах шийдвэрийг гаргах эрхтэй байх ёстой. Гэтэл манай шүүх, прокурор, мөрдөн байцаагч гурав нийлээд иргэнийг цагдан хорьчихоод байна.
Мөрдөн байцаах ажиллагаа нь дууссан бол хүнийг цагдан хорих учиргүй. Тэгж яривал хэнийг ч цагдан хорих ёсгүй Сэжиглэгдэж, яллагдах гэж байгаа этгээд хүн амины хэрэг хийчихээгүй, бусдын эрхэнд халдчихаагүй бол өөрөө өөрийнхөө эсрэг нотлох баримт, мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өөрөө өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй. Гэтэл тэр хүнийг “Та гэм буруугаа нотлооч”гээд суулгаад байгаа юм шиг хандлага гаргаж болохгүй л дээ. Гэм бурууг нь тал талаас нь судлаад, нотлоод шүүх дээрээ аваачаад мэтгэлцээний төгс зарчмаар явчих ёстой. Энэ бурангуй ёсыг халах ёстой юм. Дээрээс нь хэвлэлүүдээр цуурсан мэдээлэл нэлээд гарч байна. Зохих түвшинд нь шалгаад, нотлоод хариултуудыг нь өгөөд явмаар байгаа юм.
-Хүний эрхийн үндэсний комисс хорих ангиудад шалгалт хийж, хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг ил болгодог. Гэтэл хорих ангийн удирдлагууд дахин тэднийг нэвтрүүлэхгүй байх хүндрэл үүсдэг. Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал тус байгууллагын эрх зүйн чадамж дээшлэх нь ээ...
Дээшилнэ. Манай дээр ирсэн өргөдөл гомдлуудын 99 хувь нь үндэслэлгүй цагдан хоригдлоо, эрхийг минь зөрчлөө, мөрдөн байцаагч надад хэрэг тулгах гэж байна хэмээн ярьдаг боловч үүнийг байнгын хороо хүн тус бүрээр нь очоод нотлоод байх, яваад байх бололцоогүй. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комиссын эрх зүй тогтолцоог нь боломжтой хэмжээгээр гаргаж өгье гэж байгаа юм.
Тэр утгаараа бид эрх зүйн зөв тогтолцоог нь гаргуулахын төлөө энэ төслийг санаачлаад явж байна. Хүний эрхийн үндэсний комиссыг хорих ангируу оруулахгүй гэдэг байдлыг болиулах ёстой. Өнөөдөр хэн нэгнийг хоригдож байхад нь өмгөөлөгч нэрээр халхавч хийж ороод бусдад хоосон амлалт өгдөг, бусдыг айлган сүрдүүлдэг, бусдыг хүнд байдалтай байхад нь давуу эрхээ ярьдаг ийм ноцтой байдал үүсчихээд байгаа юм.
-Манай улс Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид нэгдчихсэн хэрнээ хүний эрхийг зөрчсөөр байгаа нь харамсалтай.
Манай улс олон конвенцэд нэгдсэн, олон хуультай. ёс суртахуунгүй, хариуцлага үүрдэггүй байдал хуулийн хэрэгжилтийн хангадаггүй. Тэр утгаараа өнөөдөр бид олон улсын конвенцэд нэгдсэн гээд мянга яриад ч нэмэргүй. Тоглоомын дүрэм нь хууль байх ёстой. Хууль зөрчсөн л бол хэн ч"хариуцлага үүрэх ёстой.
Харамсалтай нь өнөөдөр хариуцлага хүлээлгэхгүй байна. Хууль сонголттой үйлчлээд байгаа. Энэ хүн надад таалагдвал хамгийн зөөлөн хууль тавьдаг. Хэрэв таалагдахгүй бол чанга хуулийн зүйл ангид хамруулчихдаг. Энэ асуудлаас болоод Өргөдлийн байнгын хороонд иргэдийн гомдол их ирээд байна.
-Таван толгойн 1072 хувьцаатай холбоотой их өргөдөл ирж байгаа гэсэн?
Энэ бол нэлээд том асуудал болчихоод байгаа. Өнөөдөр манайхан хүнийрхүү сэтгэлээр Таван толгойн хэлэлцээрт оролцож байгаад би маш их харамсаж байна. Ер нь энэ маргаан 2004 оноос эхлэлтэй шүү дээ. Таван толгойг 2010 онд нийт ард түмний өмч болгоё гэдэг шийдвэр гаргасан. Ингэхийн тулд Төрийн өмчийн компанид өгсөн. Хувьцаат компанийн 20 хувь буюу 300 сая хувьцааг ард түмэндээ 1072 болгон хувааж өгсөн та бид бүгд таван толгойн хувьцаа эзэмшигч. Үүнийг цаашаа ярихдаа
“Энэ бол Таван толгой гэдэг компанийн хувьцаа эзэмшигч болохоос биш хамтарсан бидний консерциумын хувьцаа эзэмшигч биш учраас хамаагүй” гэж байна. Байшингаар аваад үзье л дээ. Байшингаа эзэн нь түрээслэе гэж бодоход хэн нь дүрмээ зохиох вэ. Мэдээж байшингийн өмчлөгч шүү дээ. Үүнтэй яг адилхан. Тиймээс гэрээндээ 1072 хувьцааг заавал оруулж ир. 1072 хувьцаа эзэмшигчийн эрхийг заавал баталгаажуул. Тэр 20 хувь гэдгийг балансандаа оруул гэдэг тогтоол гарсан. Гэвч одоо болтол хэрэгжүүлэхгүй байна.
Үүнд УИХ шаардлага тавиад байдаг. Харамсалтай нь Засгийн газар биелүүлэхээс татгалзаад байдаг. Хувийн сонирхол байна гэж хараад байгаа. Таван толгойн төслийг урагшлуулъя гэвэл гурван ^ая иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавь гэдэг шаардлага тавиад байгаа юм. Үүнийг биелүүлэхгүй болохоор аргаа бараад М.Энхсайхан даргыг огцруулдаг юм бил үү гэж яриад байгаа юм. Яагаад гэвэл гурван сая иргэнээс нүүр бууруулж болохгүй. Хүн аливаа хэлэлцээрт орж байгаа бол хэн түүнийг томилсныг бодох ёстой. Энэ' хүн итгэмжлэл аваад тэнд сууж байгаа болохоос 100 хувь дураараа аашлах эрхгүй.
Таван толгойн орд бол ард түмний өмч. 300 тэрбум ам.доллараас51 хувийг нь бид авъя. Энэ нь 100 гаруй тэрбум ам.доллараа бид аваад үзэхэд хоёр сая ам.доллар болж байна. Тэгэхэд хичнээн жил олон сая ам.доллартай амьдарч болохоор байна вэ. Ард түмний ийм хувь тавиланд саад хийхийг хэнд ч зөвшөөрөхгүй.
-Сонгуулийн тогтолцооны хувьд Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгоё гэж “Шударга ёс” эвсэл бүлэг байр сууриа илэрхийлсэн. Харин Ардын нам бүх нийтийн санал асуулга явуулж байж шийднэ гээд байгаа. Сонгуулийн хуулийн талаар ард түмэн танай байнгын хороонд санал бодлоо ирүүлж байна уу?
Ер нь хувь хүнийхээ хувьд Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд хэрэггүй гэж үздэг юм. Яагаад гэвэл Сонгуулийн хуулийг нэг удаагийн сонгуулиар ашиглаж болохгүй. Ядаж хоёр удаагийн сонгуулиар ашиглаад өөрчилж болно. Нэгэнт сонгогдсон хүмүүс энэ хуулийг муухай юм гээд өөрчлөөд явах нь ёс зүйн хувьд буруу. Хэрэв өөрчилж байгаа бол нам, хүн хоёрыг зэрэг сонгодог байг гэж байгаа юм. Намыг нь ч, хүнийг нь ч дугуйлаад явах ёстой.
Тэгэхгүй бол нэгд байгаа хүн 100 хувь сонгогдох эрхтэй, 28 дахь хүн 100 хувь сонгогдох эрхгүй болчихож байгаа юм. Үндсэн хуулинд хүн сонгох, сонгогдох эрхтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 28-д байгаа хүн Үндсэн хууль зөрчөөд байна гэж гомдол гаргах бүрэн эрхтэй. Яагаад гэвэл нам, хүн хоёрыг зэрэг сонгож байгаа бол Монгол Улсыг нэг тойрог гээд аваад үзэхээр “Та Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон гэхгүйгээр Монгол Улсын 200-300 хүнээр сонгогдоод гарч ирсэн” гэх юм. Энэ нь зөв л дөө.
Ардын намынхан санал асуулга явуулна гэж байгаагийн тухайд тэдэнд итгэх хэрэггүй. Ардын нам бол санах ойгүй нам. Ард нийтийн санал асуулгыг Монгол Улс даяар МАХН хийж байсан. Т эгэхэд Ардын нам эсэргүүцэж байсныг санаж байгаа байх. Нийт санал асуулгаар можаритараар явъя гэхэд энэ УИХ-д сонгогдсон Ардын намын гишүүд кноплоод пропорциональ болгочихсон. Ардын нам Засагт орохдоо Өрийн босгыг нэмэхгүй гэж хэлсэн.
Чингэс бонд, Самурай бондыг нийлүүлээд 58.3 хувийн өртэй байна гээд гаргаад, буулгана гэж байсан. Гэтэл одоо Ж.Эрдэнэбат сайд Засаг гэдэг нэрээр өрийн босгыг нэмэгдүүлэх төсөл өргөн бариад ирэх пүрэв гаригийн чуулганаар батлах гэж байна. Тэр нь юу вэ гэвэл, Засгийн газар баталгаа авсан, төрийн өмчийн компани, төрийн өмчийн оролцоотой хамтарсан компани ямар ч өр авч болно. Тэр нь өрийн босгод хамаарахгүй гээд Монгол улсыг дампууруулахаар яаж байна.
-Хөрөнгө орлогын мэдүүлэгт таныг огцом хөрөнгөжсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. 100 ширхэг үхэртэй гэсэн байна лээ...
Хөрөнгө орлогын мэдүүлгийн асуултууд их балай. Малтай юу гэж асууж байна. Мал бол амьтай амьтан болохоор үрждэг. Уг нь би 96 үхэртэй. Тэгээд үржиж магадгүй гээд 100 гээд бичсэн. Хаврын цагт хорогдчихож ч болзошгүй. Ер нь огцом хөрөнгөжсөн хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүсийгээ АТГ дуудаад байцаачих хэрэгтэй. “Таныг яаж ийм их хөрөнгөтэй болсон юм бэ гээд ард түмэн гайхаад байна” гээд шалгаж юу нь болохгүй гэж. Асуултуудад нь тайлбар аваад, сэжигтэй санагдвал шалгах хэрэгтэй. Миний мэдүүлсэн үхрийн тухайд манай аав, ээжийнх. Гэр бүлийн гишүүний хөрөнгө гэдэг дээр нь би тавиад байгаа юм. Харин би ширхэг хадаасаа ч мэднэ. Шалгуулахад бэлэн байна.