Сүү, талх тээвэрлэдэг машиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр боллоо
2015.06.05

Сүү, талх тээвэрлэдэг машиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр боллоо

Холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва гишүүн байгууллагуудтай салбар бүрээр уулзалт хийж нийтлэг асуудал болох Автомашины дугаарын хязгаарлалт нь хүнсний үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудал болж байгаа талаар 2015.05.01-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуулга тавьсан.

Үүний дагуу  УИХ-ын дарга Аж үйлдвэрийн сайдад үүрэг болгосноор тус яамнаас 2015.05.05-ны 01/1560 тоот Зохицуулалт хийх тухай албан бичиг Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргэгдэж Нийслэлийн засаг даргын "Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай" А/469 тоот захирамж гарсан байна.

Тус захирамжийн 1.2-т хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний “Сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө” гэсэн байна.