"Хүнсний аюулгүй байдал" үндэсний чуулганыг зохион байгуулна
2017.08.24

"Хүнсний аюулгүй байдал" үндэсний чуулганыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо байгууллагууд хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Тус хэлэлцүүлэг нь эх орондоо үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлийг хамгаалах, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, салбар бүрийг тулгамдсан асуудлуудыг хүлээн авах, төрөөс хүсч буй дэмжлэг, туслалцааг сонох зэрэг ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэг 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Төрийн ордны Иргэдийн танхимд болох юм.

8 дугаар сарын 28-нд мах, махан бүтээгдэхүүн болон өндөг үйлдвэрлэлийн салбарынхан;

8 дугаар сарын 29-нд сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа шүүс, ургамлын тос үйлдвэрлэлийн салбарынхан;

8 дугаар сарын 30-нд газар тариалан, хүнсний ногоо, талх гурилан бүтээгдэхүүн, баялуу үйлдвэрлэлийн салбарынхан хуралдах юм.

Мөн 9 дүгээр сарын 12-нд салбар бүрийн хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэж, эрдэмтэд, судлаачдыг илтгэл мэдээллийг хүргэх зорилгоор нэгдсэн зөвөлгөөнийг зохион байгуулахаар зорьж байгаа аж.

Хүнсчдийн Холбооны дэргэдэх орон нутгийн салбар зөвлөлүүд тус хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ Ажлын албанд 70160086 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.