2016.07.06

“Мах маркет” компани Ренова сургалтын төвтэй хамтран ажилтнуудаа сургалтанд хамрууллаа

“Мах маркет” компани Ренова сургалтын төвтэй хамтран ажилтнуудаа сургалтанд хамрууллаа.

Ажиллах хүчнийхээ ур чадварыг дээшлүүлснээр Хүнсний тухай хуулийг сахин биелүүлж, хэрэглэгч, ажилчиддаа эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүн хүргэх нөхцлийг бүрэн хангаж байгаа аж.

“Ийм сургалтыг зохион байгуулсан нь компани шинийг санаачилж, тэргүүлж явдаг гэдгийн тод жишээ юм. Өнөөдөр өөрийн компанийн ажилчдад мэргэжлийн зэрэг олгож байгаа бол цаашид Монгол улсын хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн ажилтан нарт мэргэжлийн зэрэг олгохоор хамтарч ажиллана” гэж Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа хэллээ.