"СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" чуулга уулзалт зохион байгуулагдлаа
Монгол улсын Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахад Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог бий болгох нь нэн тэргүүний ач холбогдолтой байгаа бөгөөд Дэлхийн банкны групп Олон Улсын Санхүүгийн Корпораци санаачлан 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ӨНӨӨДӨР БА ИРЭЭДҮЙ” онол практикийн бага хурал зохион байгуулсан билээ.
Тус бага хурлаар хэлэлцсэн асуудал, хийгдсэн мэдээлэлд тулгуурлаж гарсан зөвлөмж, саналыг МУ-ын засгийн газар, ТББ, хувийн хэвшилд хүргүүлэн ажилласан. Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгож “СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” чуулга уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус чуулга уулзалтын санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн банкны групп ОУСК ажиллаж, Глобал Коммунитиес ОУБ, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо, Сүү ХК, АПУ ХК, ТЭСО групп, Нүүдэлчин агро ферм ХХКомпани хамтран зохион байгуулж, чуулга уулзалтад УИХ-ын гишүүд, ХХААЯам, ОУ-ын байгууллага, ТББ, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон сүү үйлдвэрлэлийн сүлжээнд ажиллаж буй бүхий л төлөөллийн 170 орчим хүн хамрагдлаа.
“Сүү үйлдвэрлэл-Тогтвортой хөгжил” чуулга уулзалтын зорилго нь Сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан, жигд хүртээмжтэй үнээний түүхий сүүг үйлдвэрлэх боломж, гарцыг тодорхойлох, ферм, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, тэдгээрийн идэвхи санаачлагад тулгуурлан салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тал бүрийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд орших юм.
Чуулга уулзалтаар, “Монгол улсын сүү үйлдвэрлэл ба хэрэглээ”, Чанартай сүү үйлдвэрлэл, жигд тогтвортой нийлүүлэлтэнд салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтууд, малын тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, үржлийн асуудлууд болон сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад саалийн үнээний фермийг кластераар хөгжүүлэх боломжийн талаар олон талаас нь хамтран хэлэлцэж бодит зөв шийдэл, санал санаачлагыг өрнүүлсэн. Энэхүү чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн санал санаачлагыг хэрэгжүүлэх зөвлөмж бичиг гаргаж холбогдох байгууллагуудад хүргэн ажиллах юм.
Монгол Улсын сүүний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо Хөдөө аж ахуйн зохистой дадлыг саалийн фермийн үйл ажиллагаанд нэвтрүүлж хэвшүүлэх, дотоодын сүү үйлдвэрлэлийг хэмжээг нэмэгдүүлэх, саалийн үнээний фермийг кластераар хөгжүүлэх төсөл санаачлагыг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах, фермер үйлдвэрлэгчдийн хоршин хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын Хүнсчдийн холбоо, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж дотоодын сүү үйлдвэрлэлийг хэмжээг нэмэгдүүлэх, саалийн үнээний фермийгкластераар хөгжүүлэх төсөл санаачлагыг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах, фермер үйлдвэрлэгчдийн хоршин хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал хамтран ажиллахаар боллоо.