Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна
2010.08.16

Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна

Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд ОХУ-ын Онцгой байдлын сайд С.К.Шойгуд харамсал илэрхийлж цахилгаан утас илгээжээ. Уг цахилгаанд “ ОХУ-ын зарим бүс нутгийг хамарсан их хэмжээний ойн түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон зуун иргэд эд материалын болон сэтгэл санааны хохирол ам саж, эдийн засаг, аж үйлдвэр, байгаль орчинд нөхөж баршгүй хор уршиг учирсанд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Монголын нийт ард, иргэдийн өмнөөс гүн харамсал илэрхийлж байна.Манай хоёр орны ард түмэн зовлон, гамшиг тохиолдсон үед хамтран ажиллаж, харилцан тусалж, ах дүүсийн ёсоор оюун санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг найрсаг хөршийн уламжлалт харилцаатай билээ.Ойн түймрийг унтраах, иргэдийн амь нас, улс олон нийтийн эд хөрөнгийг хамгаалахад Онцгой байдлын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага, бүх хүч боломжоо дайчлан ажиллаж, бэрхшээлийг амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна.Монголын онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй хамт байж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэжээ. хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.