Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн асуудлаар Аж үйлдвэрийн сайдтай уулзав
Хан-уул дүүргийн 32 дугаар сургууль
2015.06.09

Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн асуудлаар Аж үйлдвэрийн сайдтай уулзав

Хан-уул дүүргийн 32 дугаар сургуулийг концессын гэрээгээр барих Засгийн газрын шийд гарсан ч ажил нь удаашралтай байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өчигдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон холбогдох хүмүүстэй энэ асуудлаар уулзалт хийж, 32 дугаар сургуулийг концессоор барих ажил ямар шатандаа яваа талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтын эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын хуралдаанаас ХУД-ийн 32 дугаар сургуулийг концессоор барих шийд гарч хэрэгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллах үүргийг надад даалгасан. Энэ ажлын бэлтгэл ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл авахаар ХУД-ээс УИХ-д сонгогдсон хоёр гишүүн асуулга тавьсан байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон БСШУЯ- ны зураг төсөл хариуцсан мэргэжилтэнг албан ёсоор ирүүлж энэ асуудлаар мэдээлэл солилцож байгаа нь энэ юм. Бид нэг ойлголттой больё. Мэдээж эдийн засгийн хүндрэлтэй үед сургууль, цэцэрлэгийг концессоор барих нь зүйтэй гэдэг дээр бид санал нэгдсэн.

Үүн дээр 32 сургуулийн асуудал яригдаж байгаа. Энэ сургуулийн барилга олон жил ашиглагдсан учраас одоо барилга нь үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй болсон. Тийм учраас шинээр барина гэдэг шийдвэр гарсан. Энэ. сургуулийн барилга маш хурдан баригдах шаардлагатай гэж үзэж байна. Миний ойлгож бай- гаагаар бол ирэх намар буюу арваннэгдүгээр сар гэхэд барилгын ажил дуусах ёс- той" гэдийг хэллээ.

Харин Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарын мэдээлснээр “ХУД-ийн 32 дугаар сургуулийн концессын төсөл нь дангаараа биш нэмэлт зургаан сургуультай хамт нийт долоон сургуулийн төслийг нэгтгэсэн байдлаар хэлэлцээ хийгдээд хэрэгжүүлэгч компанитай гэрээний төслөө тохироод тавдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулсан аж. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу одоогоор өртгийн асуудал дээр нэлээд анхаарч байгаа учраас сургуулийн барилга, нэмэлт тоног төхөөрөмжийн асуудлыг тусд нь шийднэ.

Эхний ээлжинд барилгын асуудлыг маш чухал байна гэж үзээд долоон сургуулийн барилгын ажлыг явуулахыг дэмжжээ. Өнөөдрийн байдлаар эдгээр долоон сургуулийн барилгын төсөл дээр Залуучуудын нэгдсэн корпораци гэдэг ААН- тэй хэлэлцээ хийсэн байгаа аж. Гэрээний төслөө хоёр тал тохирсон. Одоо Сангийн сайдаас зөвшөөрөл авах асуудал үлдээд байгаа гэнэ. Өнөөдөртөө энэ зөвшөөрөл гарах байх гэж харж байна. Хэрэв зөвшөөрөл гарчих юм бол Хөрөнгө оруулалтын газар гэрээндээ гарын үсэг зураад ААН барилгын ажилдаа орох ёстой, бэлэн байгаа гэлээ.

Концессын гэрээний нөхцөл дээр намар сургууль эхлэхээс өмнө барилгын ажлыг дуусгах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж. Мөн барилга дээр гурван жилийн баталгаа гаргах юм байна. Энэ гурван жил ашиглалтын хугацаанд ямар нэгэн засварын ажил гарах юм бол барьсан компани өөрийн хөрөнгөөр засвар хийх үүрэг хүлээж байгааг мөн дуулгасан юм. Харин барилгын ажлын үндсэн дүн бол улсын төсөвт батлагдсантай ижил таван тэрбум гаруй төгрөг ажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, одоо барилгын ид бүтээн бай- гуулалтын үе учраас 32 ду- гаар сургуулийн асуудлыг яаралтай шийдвэрлэж эх- лүүлмээр байна. Хэрэв энэ байдлаараа ажил удах юм бол намар хүүхдүүдийн хичээл эхлэх болохоор сургуулыүй байх вий гэсэн болгоомжлол байна.

Бид хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг бүх түвшинд ярьсан. Одоо үүнээс хойшлох ямар ч боломж алга. Үүний ард маш олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг аль аль талдаа анхаарах нь чухал. Тийм учраас энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэв. Уулзалтын төгсгөлд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Жавхланбаатарт хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас шалтгаалан энэ ажлыг явуулахад удаашралтай байгаа учраас энэ асуудлаа зургадугаар сарын 20-ны дотор дуусгах. Тэгээд 32 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх бүх бэлтгэлээ хангана. Хэрэв Залуучуудын корпораци чинь мөнгө санхүүгийн асуудалдаа гацаад товлосон хугацаанд асуудлаа шийдэж. чадахгүй бол гэрээний нөхцлөө өөрчлөх боломж бидэнд байгаа эсэхийг судал. Энэ асуудлыг ерөөсөө хойш нь татаж болохгүй.

Яагаад гэвэл 32 дугаар сургуулийн хүүхдүүд намар хичээллэх анги танхимгүй болох тухай асуудал яригдаж байгаа учраас ХУД-ээс сонгогдсон гишүүд нь асуудал тавиад байгаа хэрэг. Үүнтэй адил бусад зургаан сургуулийн асуудал дээр ч гэсэн анхаарлаа хандуулаарай. Тэгэхгүй бол энэ асуудал нэлээд удаашралтай, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Бид эдийн засгийн хүндрэлтэй байна гэдэг шалтгаанаар чухал асуудлыг хойш нь тавьж болохгүй гэдийг онцлон тэмдэглэлээ.