2015.05.27
Бүтээн байгуулалт дагасан газрын маргаанууд...
УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж иргэдтэй санал бодлоо солилцлоо.
Урин дулаан цаг айлчилж Нийслэл Улаанбаатарт барилга бүтээн байгуулалтын ажлууд ундарч эхэллээ. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажлыг ёс юм шиг дагадаг асуудал бол газрын маргаан байдаг. Хан-уул дүүрэгт газрын маргаанаа цэгцлээгүй байж барилга барих зөвшөөрөл авсан хэд хэдэн газар байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн амралтын өдрүүдэд газрын маргаан дагуулсан дүүргийн байдалтай танилцангаа иргэдийн санаа бодлыг сонслоо.