2015.05.18

“Ажилчны алдар” хөшөөг алдаршуулах үйл ажиллагаа боллоо

Хан-Уул дүүргийн залуучуудын холбоо түүхийн нэгэн гэрч урлагийн бүтээл болсон хөшөө дурсгалаа хайрлан хамгаалах үзлийг ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа таниулах ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн бэлгэ тэмдэг “Ажилчны алдар” хөшөөг алдаршуулах үйл ажиллагаа 2015 оны 05-р сарын 16-ны өдрийн бямба гарагт болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлүүд, Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Хан-Уул дүүргийн Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн сургуулийн сурагчид, МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн багш нар болон Ажилчны соёлын ордны дугуйлангийн сурагчид ирж ая дуугаа өргөн оролцлоо.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?