ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.06.24

Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулна

Ган гачиг ихтэй байгаагаас тариалангийн гол бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг эрчимжүүлж эхэллээ.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахад пуужингийн нөөц дутахаар байсан бол Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийджээ.

“Ус цаг уурын станц, Байгаль орчны яамтай байнга холбоотой байгаа. Пуужингийн хэмжээ цөөн байснаас Сэлэнгэ , Дарханы ус цаг уурын станц зэрэг бусад аймгаас авчирч долоон сарыг дуустал хүрэлцэхээр болсон. Ирэх жил хүртэлх нөөцийг худалдаж авах асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдсэн” гэж ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээллээ.

                                          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү