Эртний Далай ресортод тавтай морил
Эртний далай ресорт
2015.06.17

Эртний Далай ресортод тавтай морил

Зуныхаа амралтаар нэг тийшээ аялаж, үрсэн мөнгөндөө харамсахааргүй аятайхан, тухтай сайхан орчинд очиж амрах бодол хэн бүхэнд бий. Ийм хүмүүст тохирох газар нь аялал жуулчлалын ресорт байдаг. 

Уншигч та “ресорт” гэж юу болохыг мэдэхгүй байж болох юм. Тэгвэл энэ нь тухайн хүнийг зүгээр нэг хоноглуулж, хооллож ундлаад зогсохгүй эрүүл мэнд, спортын хувьд ач холбогдолтой алжаал тайлах саун массажны газартай, соёл урлаг танин мэдэхүйн мэдээлэл авах гээд бүх талын үйлчилгээг хүргэдэг газрыг нэрлэдэг. Тэнд амраад ирсэн хүн бие  бялдар, оюун санааны хувьд алдсан эрч хүчээ эргүүлэн авдаг. Үгнээс нь харсан ч “resort” гэдэг нь “дахин сэргээх” гэсэн утгатай. Тиймдээ ч үр дүнтэй амралтаа өнгөрөөх гэсэн хүмүүс ресортыг зоридог байна.

Их хотын хөл хөдөлгөөнөөс ангид, цэвэр тунгалаг агаартай, буйдхан намуухан газар орчин хэрэгтэй гэвэл манай орны хувьд "Эртний Далай" ресорт байна. Энэ нь Улаанбаатар хотоос 1030 км зайтай Хөвсгөл далайн эрэг Алаг Царын голын аманд бий. Энд нэг удаадаа 150-200 хүнийг хүлээж авах хүчин чадалтай бөгөөд ресорт нь нийтдээ 8 хэсгээс бүрддэг юм байна. 

Нэгдүгээрт мэдээж дээд зэрэглэлийн ресортын нэгэн адил жуулчдыг хүлээн авах хэсэг бий. Энэ хэсэгт Танд ресортын тухай мэдээлэл өгч дотоод журамтай танилцуулна. Хэрвээ та байрлах тухайгаа хэлвэл захиалгыг хүлээн авч, байрлах газар тань хүргэж өгөөд, хоол ундыг таны хүсэлтийг харгалзан 1-р зэргийн тогооч үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээний ажилтнууд нь найрсаг харилцаатай, хаа явсан газар нь инээмсэглэн мэндэлдэг, явах болоход амарсан хүмүүсээ гаргаж өгөх цаатан ястны дээл өмсгөл бүхий хувцастай охид монгол уламжлалаараа сүү өргөөд аян замдаа сайн явахыг ерөөн үдэн гаргаж өгдөг юм байна. Энд нэг зүйлийг сануулахад хэрвээ та энэ зуны амралтаараа тийшээ явах гэж байгаа бол, бас энэ ресортыг сонгосон бол байрлах тухайгаа 21 хоногийн өмнө албан ёсоор мэдээллээ өгч баталгаажуулах хэрэгтэй. Та энэ ваучер бүхий баримтаа Улаанбаатараас Хөвсгөл орох 3 замыг тэмдэглэсэн маршруттай зурагт хуудас бүхий мэдээллээ төв офисоос нь аваарай. Энэ ваучерын дагуу таныг ресорт дээр хүлээн авдаг. Хүлээн авах хэсэгт үйлчлүүлэгчдийн автомашиныг найдвартай зогсоолд тавьж, аюулгүй байдлыг хангах учир та төмөр хүлэгтээ санаа зовох явдалгүй. 

Харин одоо ресортын үндсэн хэсгүүдийг сонирхоё.

Алун-Гоо эхийн өргөөнд саатаарай

Гадаадын жуулчдын хамгийн их сонирхож буудалладаг хэсэг нь “Алун гоо хот айл” юм. Бидний сургуульд байхдаа “Судрын чуулган’’,’’Монголын нууц товчоо’’- оос уншиж байсанчлан тэрхүү домогт гардаг Алун гоо эхийн төрж өссөн газар нь Хорь түмэдийн нутаг Ариг ус буюу Одоогийн Чандмань Өндөр сум юм. Энд "Эртний Далай" ресорт байрладаг. Алаг царын голын хөвөө нутаг нь Монгол үндэстний өвөг Бодончар Боржигин овогтны аж төрөн амьдарч байсан түүхэн газар болой.

Тиймээс уншигч та энэ нутагт очвол Монгол үндэстний гарал үүсэл эхэлсэн газар шороон дээр хөл тавьж буурал түүхийн жимээр алхаж явна хэмээн төсөөлж болно. 

Алун-гоо эхийн өргөө- Ресторан

“Алун гоо хот айл”-ын голд сүндэрлэх Алун-Гоо эхийн өргөөний зүүн, баруун талд түүний таван хөвүүн болох Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг нарын өргөө гэрүүдийг барьснаас гадна тэдгээр гэрийг тойруулан жижиг гэрүүд байрлуулсан нь зөвхөн нүүдэлчин монголчуудад байдаг “хот айлын зохион байгуулалтын” зарчмыг баримталжээ. Ингэхдээ гол өргөө болон хан хөвүүдийн гэрийг Монгол үндэсний уламжлалт ахуй, Их Хаадын зэрэг сэнтий, сонгодог загварыг сонгон гүйцэтгэжээ.

Алун-гоо хот айл

“Алун гоо хот айл” - ын голд сүндэрлэх Алун-Гоо эхийн өргөө рестораны зүүн, баруун талаар түүний таван хөвүүн болох Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг нарын өргөө гэрүүдийг барьснаас гадна тэдгээр гэрийг тойруулан жижиг гэрүүд байрлуулсан нь зөвхөн нүүдэлчин монголчуудад байдаг “хот айлын зохион байгуулалтын” зарчмыг баримталжээ. Ингэхдээ гол өргөө болон хан хөвүүдийн гэрийг Монгол үндэсний уламжлалт ахуй, Их Хаадын зэрэг сэнтий, сонгодог загварыг сонгон гүйцэтгэсэн байна. Хан хөвгүүдийн нэр бүхий өргөө тус бүр дотор нь маш сайхан тухтай зөөлөн, бас өргөн ортой, хажуудаа хаан, хатан сэнтий суудалтай, зоогийн ширээ, дивантай,  кофе ширээ, сэрүүн үед дулаацуулах сайхан том зуух байна. Энд хамгийн чухал нь шүршүүр, угаалтаар, бүр суултуурыг байрлуулсан нь зочныхоо тав тухыг үнэхээр сайн хангаж өгчээ.

“Алун гоо хот айл” - д зочилсон Та өргөө гэрүүдээс сонгон саатахаас гадна монголчуудын бэр буулгах сүйн ёслол, хуримын ёслол, Эрийн гурван наадам, хүүхдийн даахь үргээх найрын ёслолд оролцохоос гадна эртний хаад, хатадын хувцасны үзүүлбэрийг үзэж сонирхох боломжтой юм байна. Мөн ардын урлагийн уламжлалт бэлэг дурсгал болон ноолууран хувцас,  бүтээгдэхүүний дэлгүүрээр ороод гарахад илүүдэхгүй шүү.

Ирсэн гийчнийг гэдэс өлсгөлөн буцаадаггүй монгол ёсоор хот айлын голд Алун-Гоо эхийн Зоогийн өргөө ресторанд чадварлаг тогоочийн хийсэн европ болон монгол үндэсний хоолоор дайлах ажээ.  

Хөх бугын хотхонд тухлаарай

Зарим жуулчид зэрлэг онгон байгальд хайртай байдаг. Манай монголчуудын хувьд ч  ялгаагүй байрлах дуртай газар нь "Эртний Далай" ресорт –ийн “Хөх буга” хотхон юм. Энэ хотхон ресортын баруун хойд талд байрлана. Мотел буюу Хаус жигүүр нь далай руу харсан цонхнуудтай болохоор нүд баясгаж сэтгэл сэргээх байгалийн өнгө төрх нүдний тань өмнө нээгдэнэ.  Хотхонд нэг дор 40 хүн амрах боломжтой гэнэ. 

Эртний Далай" ресорт гэж нэг иймэрхүү жуулчдын хүслэн болсон газар байдаг аж. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. 

тань өмнө нээгдэнэ.  Хотхонд нэг дор 40 хүн амрах боломжтой гэнэ.

Байгальд хайртай хүмүүс мэдээж органик хоол хүнсийг илүүд үздэг. Тиймээс “Хөх буга” хотхоны гал тогоонд зөвхөн цэвэр орчинд тарьж ургуулсан хүнсний ногоо, зэрлэг жимс, мөөг болон Хөвсгөлийн цэнгэг усны загас, жинхэнэ байгалийн үйлдвэрлэлээр бий болсон хонь, үхрийн мах л байх аж. 

Рестораны гадаах тавцан дээр тухлахдаа уух дуртай зүйлээ дэргэдээ авчруулан Далай ээжийн номин хөх  зөөлөн давалгааг тольдон, тэнгисийн билэг тэмдэг гэгддэг цахлай шувуудын халин нисэхийг харсан шигээ алжаал юугаан тайлан суух жаргал гэж хаана байхав.

Хотын үймээн шуугиан, чимээ анираас хэсэг хугацаанд ч болов холдоё гэвэл ийшээ зориод ирэхэд алдахгүй.  

Цаатан үндэстний аж төрөх ёс заншилтай танилцаарай

Гэхдээ уул хадаар морьтой мацуулж ядраах нь гэж битгий бодоорой. Жуулчдад адал явдалтай аялалын зэрэгцээ ая тух хэрэгтэй түүнд дөхөм учир “Хөх цаатан хот айл’’-ыг зохион байгуулж, зөөлөн дэр, дулаан хөнжилтэй цаатны урц зэргийг бэлджээ. Хөвсгөл гэхээр цаатан гэсэн үг санаанд ордог. Дэлхийн олон овог аймаг, үндэстэн, ястан дотроос өөрийн өвөрмөц ёс заншил, эртний ахуйгаа хадгалан үлдсэн цөөн ястны нэг юм. Эрт дээр үеээс амьдарч ирсэн нутаг нь Хөвсгөл аймаг. Цаатнуудын аж амьдралтай танилцах хүсэл байвч хясал их. “Эртний Далай" ресорт – ийн хамт олон ийм хүсэлтэй хүмүүст зориулж тусгай үйлчилгээг гаргасан байна. Цаатны амьдралтай танилцахын зэрэгцээ Хорьдол сарьдаг, Цагаан нуур, Ренчинлхүмбэ, Мөсөн гол, Монголын гол, Ханхын сүр жавхлантай байгальтай танилцах, аялах, Алунгоо эхийн төрсөн нутгийн үзэсгэлэнтэй байгаль, түүхийг танин мэдэхийг хүссэн хүн бүрийг монгол морь, хөтөч хүү хоёр хүлээж байгаа.

Хамгийн сонирхолтой нь Хөх цаатан хот айлд бидний өвөг дээдсийн Онгод шүтээн морилон зочлож, хууч хөөрөн,  хүсвэл таныг ч бас сонсох буй за. 

Хөх Цаатан хот айлд

Малчны гэрт зочлоорой

Нүүдэлчин монголчууд мал аж ахуйг гаршуулан бүрдүүлэхдээ урьдаас судалж мэдэж, өөрсдийн зорилго болон хэрэгцээг бүх талаар хангахуйц өндөр ашиг шим өгөх, газар нутаг болон бэлчээрийг бүрэн ашиглах, байгальд сөрөг нөлөөгүй, тэсвэр хатуужил сайтай амьтдыг сонгон авсан нь байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүний эх үүсвэр болж чадсан билээ. Хүн төрөлхтөн экологийн цэвэр бүтээгдэхүүнээр дутагдаж байгаа өнөөгийн нөхцөлд малыг өөрийнх  нь байгалийн мэдрэмжээр, цэвэр ургамлаар хооллож байгаа энэ уламжлал нь дэлхийн хаана ч байхгүй зөв тэжээлээр тэжээгдсэн малын мах, сүүгээр монгол хүний хүнс бэлтгэгдэж байгаагийн тод жишээ болж байна. Дэлхийд ганцхан малчин монгол айлд зочилж монгол мах, сүү, тараг, цагаан идээний амтыг үзээд гараарай.  

Хос хоёрын анхааралд 

“Эртний Далай” ресорт – ийн хамт олон дурлалт хосууддаа бэлэг барихаа мартсангүй.  Далай ээжийн өвөр - т хосын өргөө байрлах ба ээжийнхээ энгэрт эрхлэх мэт Далай ээжийн эрэгт хосын аз жаргалтай мөчүүдийг зохион байгуулж гэнэтийн бэлэг барихад тэд бэлэн байна. Далайн эргийн элсэн дээрх наран шарлагын газарт таныг хөргөхгүй, халаахгүй, зөвхөн халамжилна.

Эцэст нь саун, душ халуун усгүй ресорт амралтын газар гэж хаана байхав. “Эртний Далай” ресорт нь халуун усны үйлчилгээтэй. Европ маягийн Саун, япон жакузи, модон торхон банн хийгээд гадаа талбайд байрлах бага оврын бассейн хүртэл бий. Мөн “Нүүдэлчин массаж” - ны гэр ч байгаа. 


Наран шарлага

Тус ресортын байрладаг Алаг царын гол нь Хөвсгөл далайд цутгадаг 98 голын нэг бөгөөд бусдаасаа ялгаатай олон төрөл, зүйлийн загас үрждэг загасчдын дуртай газар юм.  Загасчилъя гэвэл завь нь сойлттой байгаа гэдгийг хэлье. 

“Эртний Далай” ресорт гэж жуулчдын хүслэн болсон нэг иймэрхүү газар байдаг аж. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Ингээд Аялах цагаа алдалгүй дурсамжтай сайхан өнгөрүүлээрэй

Холбоо барих утас 93201222, 99162095 

 Захиа бичих хаяг: info@nomadictrade.com

Дэлгэрэнгүйг www.nomadictrade.com сайтаас